Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 25 December

    МУСГЗ Г.Гонгоржав “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ гаргана

    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав  “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ маргааш  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Байгаль  судлаач Г.Гонгоржав өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”  үзэсгэлэнгүүд дэлгэн толилуулж байсан юм. “Сувдан Сондор” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Г.Гонгоржав судлаачийн цуглуулсан байгаль дээрх хус модны элдэв …

  • 25 December

    Дуучин С.Тэнгэр “Алтан хоолойт дуучин”-аар шалгарлаа

    Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр энэ сарын 21-ны өдөр БНХАУ-ын “Алтан хоолойт дуучин” -аар шалгарсан байна.Хятадын удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд шагналыг нь гардуулсан байна. Тэрбээр 1989 онд Бүх Хятадын дууны шилдэг дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлж байжээ. Түүний 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр” дуу нь …

  • 25 December

    Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет”уртасгасан цагаар ажиллаж байна 

    Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд  уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж  байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар …

  • 25 December

    “Ботгохон” төсөл брайлиар хэвлүүлсэн номоо хүүхдүүдэд бэлэглэлээ

    Номадик контент” компанийн “Ботгохон” үндэсний төсөл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эхний бүтээл болох “Миний бэлэг” номоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайлиар хэвлүүлжээ. “Номадик контент” компанийн “Ботгохон” үндэсний төсөл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эхний бүтээл болох “Миний бэлэг” номоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайлиар хэвлүүлжээ. Төслийнхөн уг зурагт номынхоо дээжээ шинэ жилийн баяраа тэмдэглэж буй тусгай хэрэгцээт 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангийнханд бэлэглэсэн …

  • 25 December

    Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-аас туршлага судаллаа

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа. …

  • 25 December

    УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа

    Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод  өөрийн хүсэлтээр 48 цагийн дотор  огцрох шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гарагийн 11:00 цаг гэхэд огцрохгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Улсын их хурлын гишүүн Т.Аюурсайхан“УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардсаар …

  • 25 December

    Ш.Батболд: Гэр бүл салалтыг багасгах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс гэр бүл салалтын шалтгаан болон үр дагавар, зөв гэр бүл төлөвлөлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдтай ярилцлаа. -Гэр бүл салалтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн …

  • 25 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс манай тамирчид багаараа хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн пүрэв гарагаас эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 …

  • 25 December

    Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа

    Ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна. Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх бөгөөд ажилгүйдлийг бууруулж, залуусын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой. Тавигдах шаардлага: 26 хүртэлх настай байх Ажил хөдөлмөр эрхлэх чин …

  • 25 December

    “Дакар ралли-2019”-д ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар оролцоно

    Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли-2019” олон улсын тэмцээн Перу Улсын нутаг дэвсгэрт ирэх нэгдүгээр сарын 6-17-нд зохион байгуулагдана. 41 дэх удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины “SxS”, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. “SxS” ангилал буюу дөрвөн дугуйтаар автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар Францад …

  • 25 December

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ

    БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө. Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон …

  • 25 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн …

  • 24 December

    Эрдэнэт үйлдвэр 2018 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарлаа

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг …

  • 24 December

    Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн өнөөдөр буюу 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй …

  • 24 December

    Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.   Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм. Гол идэвхжилт Эмээлт, …