Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 28 November

    Хамаарал бүхий компани тань Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна, Л.Энх-Амгалан гишүүн ээ!

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр ангийн нөхөр С.Бямбацогтын хамт МАН-ын Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдож байгаа учир Удирдах зөвлөлийн хуралдаа суух болон санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас сэтгүүлч “Таны хамаарал бүхий “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан …

  • 28 November

    Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улс төрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхлын зөрчил дагуулж байна. Тодруулбал нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн …

  • 28 November

    Ж.Мөнхбат аа, байрны зээлээ төлөхөд орлого чинь хүрэхгүй байна

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамаг хөрөнгөө шавхан байж хотын төвд 2 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаараа мэдээлэл хийн олныг гайхшруулаад байгаа билээ. Тэрээр бүх зүйлээ зараад зогсохгүй Чингис Хаан банкнаас 150 мянган ам.долларыг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа. 150 мянган долларын сарын 12 хувийн хүү гэхээр 1800 доллар болно. 1800 долларыг өнөөдрийн ханшаар 2596 төгрөгөөр үржүүлэхэд 4,672,800 төгрөг сард Ж.Мөнхбат гишүүн …

  • 28 November

     Засгийн газраас гамшигт өртсөн 168 өрхөд гэр олгохоор болов 

    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум …

  • 28 November

    Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 …

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 28 November

    МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

    Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр …

  • 28 November

    Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргалаа. Тэрбээр өргөдөлдөө нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн, баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

  • 28 November

    Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

     БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн …

  • 28 November

    Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

    Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч …

  • 28 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, …

  • 27 November

    Олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

    Нийслэлийн  прокурорын газраас Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд: Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын …

  • 27 November

    Нийслэлийн 7 хороодоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээг хүртэх боломжтой боллоо

    Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. НЗДТГ-аас  төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг талаар  НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын хэлтийн дарга Д.Анхбаяр, нар мэдээлэл …

  • 27 November

    Хан-Уул дүүрэгт хамгаалах байр барина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс уг асуудалтай холбоотой товч танилцуулга хийлээ. Мөн Тэргүүлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн хамгаалах байр байгуулах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн хамгаалах байр нь эмнэлгээсээ хол. Үүнээс үүдээд иргэд хамгаалах байраар дахин үйлчлүүлэхээс …

  • 27 November

    Ж.Мөнхбат гишүүнээ, байр авсан мөнгөнөөс чинь 550 сая төгрөг дутаад байна

    Улс тунхагласны баярын өдрөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, өөрийнхөө худалдаж авсан байрныхаа талаар дахин тайлбарлав. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хотын төвд 3 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаарх мэдээлэл сошиал орчинд тарж, тэрээр энэ талаараа тайлбар хийсэн. Гэхдээ 780 мянган ам.долларыг өнөөгийн ханшаар бус 2500 /1 долларыг 2500 төгрөгт тооцов/төгрөгөөр бодоход 2 тэрбум орчим төгрөг болж буй. Тэрээр …