Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 20 November

    БНХАУ хаягдал материалын импортод хориг тавина

    БНХАУ бохирдолтой тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд хатуу хог хаягдлын импортыг хориглох арга хэмжээ авахаар болжээ.

  • 20 November

    Францын Ерөнхийлөгч ЕХ-нд шинэчлэл хийхийг уриаллаа

    Сүүлийн үед гарч буй шинэ сорилтуудыг даван гарахын тулд бид Европын Холбоог илүү хүчирхэг болгох хэрэгтэй. Тиймээс бид шинэчлэл хийх ёстой гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Германы Үндэсний гашуудлын өдрийг тохиолдуулан тус улсын парламентын хуралд оролцож үг хэлэхдээ, Европ тив 70 жилийн турш энх тайван оршин тогтнож, олон амжилтад хүрснийг сайшаан магтсан байна. Гэвч тэрбээр, сүүлийн үед …

  • 20 November

    Зээл, лизинг, гар утасны төлбөрөө цагт нь төлөөгүй бол зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

    Эдийн засаг эргэж сэргэн, банкууд, ББСБ-ууд, ХЗХ-оодын үйл ажиллагаа дахин идэвхжиж байна. Зээл авсан иргэдийн тоо, зээлийн дүн тогтмол өссөөр байна. Гэвч өмнө нь авсан зээл, эсвэл лизинг, гар утасны төлбөрөө цагтаа төлөөгүйн улмаас Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл, авлагад бүртгэгдэх тохиолдлууд байсаар байна. Иймд ямар тохиолдолд иргэд, ААН-ийг энэ санд бүртгэдэг, бүртгэхдээ хэрхэн ангилдаг талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, …

  • 20 November

    Э.Бэхбаярын барилдаан мөнгөн зоосонд мөнхлөгджээ

    Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд тус  зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ. Э.Бэхбаяр “Лас Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

  • 20 November

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна 

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр говь …

  • 19 November

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.11.19) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай ДоанТхи Хиөнг-ийг хүлээн авч уулзав.  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга уулзалтын эхэнд БНСВУ-аас Монгол Улсад суугаа хатагтай Элчин сайдтай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам идэвхжиж, …

  • 19 November

    “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ

    Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн хоёрдугаар давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус хятад хоолны ресторанд 10 гаруй зөрчил илэрсэн байна. Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг …

  • 19 November

    Ц.Элбэгдорж Польш Улсын 100 жилийн ойн баярт оролцжээ

    БНПУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ой, “Азийн өдөр” хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүндэт зочноор оролцжээ. Польш улсын дээрх баяр нь Монголын Үндэсний эрх чөлөөний өдрийн ойтой адил утгатай аж. Монгол Улс эрх чөлөөний 100 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэснээс хойш жил бүр арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэж байгаа юм. Ц.Элбэгдорж Польшийн Сеймийн удирдлагатай …

  • 19 November

    Клишас Андрей Александрович:Соёлын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана 

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, хууль, шүүхийн асуудал, иргэний нийгмийн хөгжлийн асуудлаарх байнгын хорооны(Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын байнгын хороо) дарга Клишас Андрей Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийг …

  • 19 November

    Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцоно

    “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны өдрийг тохиолдуулан болдог уламжлалтай. Уг ёслолд 16 нас хүрч байгаа төлөөллүүд оролцдог. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор  андгайгаа өргөж, салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил хүмүүс иргэний үнэмлэх, батламжийг нь гардуулна гэдгийг Монголын залуучуудын холбооноос …

  • 19 November

    Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

    Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.  Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд …

  • 19 November

    ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

    Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2018.11.19 өгчээ. Ц.Ням-Осорын эзэмшдэг“Хос-Эрхэс” компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсантай холбогдуулан өргөдлөө өгсөн байна. Тэрбээр”ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан, өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан” гэлээ.

  • 19 November

    “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Лир ван” жүжгээрээ “Гранпри” хүртлээ

    Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран улс даяар зохион байгуулж байгаа тайзны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдгээр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид шалгарлаа. Дорноговь аймагт 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн …

  • 19 November

    Гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд 3040 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна. Түүнчлэн гал түймрийн улмаас 58 хүн амь …

  • 19 November

    АТГ цэцэрлэгт хүрээлэнд газар авч, Су. Батболд баталгаажуулжээ

    Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу 2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт  0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны …