Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 17 October

    Т.Аюурсайхан: Н.Баяртсайханд хариуцлага тооцох хэрэгтэй

    УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан Төрийн ордонд ам.долларын ханшийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь хүн бүхний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн графиктай байгаа. Гэтэл үүнийг Монголбанк тайлбарлахдаа он …

  • 17 October

    Б.Дэлэгдоржийн нэрэмжит улсын уралдааны гранпри шагналтанг таван сая төгрөгөөр урамшуулна

    Төв Халхын нэр бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдоржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан ирэх сарын 03-05-нд  Баянхонгор хотноо болно. Мэргэжлийн уран бүтээлчид, театр чуулгын бүжигчид, чөлөөт уран бүтээлч, бүжгийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутнуудын дунд болох уралдааныг аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр, Б.Дэлэгдорж агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна. Уралдааныг Монголын бүжгийн …

  • 17 October

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу маргааш ирнэ

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу маргааш буюу аравдугаар сарын 18-нд манай улсад айлчлан ирнэ. Айлчлалын үеэр хоёр улсын сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна, хэлэлцээр байгуулна, мөн  манай улсын Батлан хамгаалах салбарт машин тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх …

  • 17 October

    Радио долгион болон Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, …

  • 17 October

    Хууль зүйн байнгын хороо ҮХЦ-ийн  12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 55.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн …

  • 17 October

    “Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүлжээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 жилийн ойд зориулсан “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Ууганбаяр тодорчээ. “Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд Улаанбаатар хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгэн сойсноос дэд байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом”-ын эзэн, …

  • 17 October

    “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд илтгэл тавив

    Энэ сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” илтгэл тавив. Олон улсын “Валдай” клуб нь дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, 21 дүгээр зуунд олон улсын харилцаа, ямар өнгө төрхтэйгээр …

  • 17 October

    УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээжээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээжээ. Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт: “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үүсэж болзошгүй байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болон Олон улсын валютын сан удаа дараа анхааруулж …

  • 17 October

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Ам Нээвэл” нэвтрүүлэгт оролцсон онцлох 10 ишлэл

    1. 2019 онд төсөв дээр 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний тал нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж, үлдсэн нь улсын төсвөөс санхүүжнэ. 2. 2019 онд Солонгос улсын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр 10 аймагт цахилгаан станц барих ажил эхэлнэ. Үүнд Архангай a. Баянхонгор b. Говь-Алтай c. Говьсүмбэр d. Дундговь e. Завхан f. Өвөрхангай g. Сүхбаатар h. …

  • 17 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21 өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас“Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон.Зарлан дуудах, мэдэгдэх хуудасны 95.9 хувь нь эзэндээ хүрсэн.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх …

  • 17 October

    Саудын Араб: Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй

    Сураггүй алга болоод байгаа сэтгүүлч Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй гэж Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман хэлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгджээ.

  • 17 October

    АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгажээ

    Өнгөрсөн баасан гарагт Сомалийн төв нутагт өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.

  • 17 October

    Гашуунсухайт-Ганц мод боомт хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэлтэй боллоо

    Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт болж өнгөрсөн билээ. Тус хурлаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд …

  • 17 October

    Кельнд хүн барьцаалсан этгээд өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ

    Германы Кельн хотод нэгэн эмэгтэйг барьцаалсан этгээд өөрийгөө террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ. Энэ тухай барьцаалагдсан хүнийг суллах ажиллагааг удирдан явуулсан Клаус Рюшеншмитхэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. 

  • 17 October

    Майк Помпео Саудын Арабын хаантай уулзана

    Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн хувь тавилантай холбоотой асуудал олны анхааралд байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салмантай уулзана.