Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 2 April

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 8-р хороо Оюутны гудамж, 11-р хорооллын 10, 43, 48Б байрууд, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэл, Боловсрол хөгжил, Боловсролын их сургуулиуд, 42-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 18-р хороо, Гүнтийн зуслан 11:00-18:00 цагт: 10, 12, 13, 14, 15-р …

  • 2 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …

  • 1 April

    Япон Улсын Элчин сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот тус улсын Токио, Саппоро,  Мияконожо хотуудтай харилцаа хамтын ажиллагаатай юм. Улаанбаатар хот Япон Улсын Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна.  Хэдийгээр Токио хоттой албан ёсоор харилцаа тогтоогоогүй хэдий ч харилцаа хамтын ажиллагаагаа цаашид идэвхжүүлж хамтран ажиллах болно гэдгээ нийслэлийн Засаг дарга уламжиллаа. …

  • 1 April

    “Олон улсын уран бүтээлчдийн өдөр”-ийг тэмдэглэнэ

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон Улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэ баярын өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий …

  • 1 April

    Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнг нээлээ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын …

  • 1 April

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг …

  • 1 April

    Бөхчүүд барьц сонгохгүй барилдана

    Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг өнгөрөгч сард гаргажээ. Үндэсний бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан хаялцах барьцыг дөрөв, тавдугаар сарын барилдаанд туршихаар болсон байна. Тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан …

  • 1 April

    Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим …

  • 1 April

    М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртжээ

    Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д …

  • 1 April

    Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж тээвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

    Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанны  алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Тоёото Прүс маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн …

  • 1 April

    Б.Батсүх: Бид майхантай суултаа хуулийн дагуу хийсэн

    Гэр хороолол хөдөлгөөнийхний өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийсэн суултыг цагдаагийн байгууллага албадан тараасан тухай тус хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. “Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё”, “Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч” гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л …

  • 1 April

    Цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд …

  • 1 April

    А.Ганчимэг: Өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан

    “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино гуравдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр киноны зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. – “Халуун зүрх” киногоо нээж байгаад баяр хүргэе. Киноны зохиол бичих санааг хэрхэн олсон бэ? -Баярлалаа. Зохиол бичих санааг анх Д.Ганцэцэг эгч надад өгч байсан. Тэрээр “би ханьдаа зориулаад сайхан уран …

  • 1 April

    ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ

    Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав. ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ. …

  • 1 April

    Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард багтаан дуусгахыг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин …