Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 29 March

    Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ

    “Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Нөхөртөө өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Х. Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан “Солонгон ааштай …

  • 29 March

    АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна

    Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, АМГТГ-аас Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалт зарлахад түүний ах Т.Эрдэнэбулганы “Good castle” ХХК оролцсон байна. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг …

  • 29 March

    С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан  өчигдөр болж  нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай,  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Хотын нийтийн тээврийн салбарт  нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, …

  • 29 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын …

  • 29 March

    Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлнэ

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэлийнхэнд үзүүлэхээр болжээ. Ингэхдээ “Камер, бичих ямар нэгэн төхөөрөмж ашиглуулахгүйгээр бичлэгийг үзүүлж, хэвлэл мэдээллийнхний мэдэх эрхийн хангана” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ талаар “Монгол улс үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс. Олон …

  • 29 March

    Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилуулах саналаа эгүүлэн татлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өчигдөр /2019.03.28/ эгүүлэн татлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, …

  • 28 March

    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас …

  • 28 March

    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө

    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөх хүсэлтээ өгчээ. Энэхүү хүсэлтийг үндэслэн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зарлиг болгох нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.   …

  • 28 March

    Хөшигийн хөндийн хурдны замын хучилтын ажил бүрэн дуусжээ

    Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу  Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ. Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон …

  • 28 March

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа. Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай боловсон …

  • 28 March

    ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлжээ

    Энэ сарын 25-нд ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү эсэн мэнд мэндэлжээ. Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй гэдгийг хэлэв. Монголдоо хамгийн томд тооцогдож буй энэ хүү долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын гишүүн болон мэндэлжээ.  Хүүгийн ээж 33 настай Т.Энхтуяа нь хийсвэр хагалгаагаар бус өөрөөрөө төрж, найм дахь хүүхдээ ийнхүү өлгийдөн авсан байна. …

  • 28 March

    Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бодлогыг 25 жилээр төлөвлөж, босоо биш хэвтээ загвараар хэрэгжүүлнэ

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.  Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав …

  • 28 March

    БНСУ-ын Ерөнхий сайд бэлгэнд авсан морио “Солонго” гэж нэрлэжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-д Чингис хааны өлгий нутгаас авчирсан зургаан настай их насны морь бэлэг болгон  гардуулжээ. БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён сошиал хуудастаа“Монгол Улсын …

  • 28 March

    Хүнээр “Туг тахигчид”

    Монгол Улсын Соёлын Гавъяат зүтэлтэн Г.Жамьяан гуайн 2018 оны нийтлэлийг хүргэж байна. Эмгэнэлтэй, инээдэм­тэй, итгэхэд бэрх зүйл болгон л Монголоос гарах болж дээ. Халдашгүй байд­лыг нь хуулиар хам­гаалсан УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг гэрт нь хөнөөчихөөд ир гэж 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг толгой нь эргэсэн “захиалагч” Монголд байдаг юм уу?! С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэлгүй …

  • 28 March

    Ц.Амгаланбаатарын хорих ангиас бичсэн захидал

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан гэж гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг хүргэж байна. Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн …