Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
13 June
Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, …
-
13 June
М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. …
-
13 June
“Алтаргана-2020” наадам ОХУ-ын Буриадын Агад болно
Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам хойтон жил буюу 2020 оны долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Ага сууринд болох тов гарчээ. “Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын хороо саяхан хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ирэх жил болох ээлжит “Алтаргана” олон улсын наадмын уралдаан, тэмцээнүүд Ага, Могойт суурингуудад зохиогдох ажээ. Наадмын хүрээнд урлаг, соёлын 15, спортын 6 төрлийн …
-
13 June
Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх …
-
13 June
Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна
Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй …
-
13 June
У.Хүрэлсүх: Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл …
-
13 June
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Чингэлтэй 10:00-16:00 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, …
-
13 June
УИХ-ын гишүүн О. Баасанхүү Ардчилсан намын зөвлөлд нэгдлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр /2019.06.12/ хариу өгчээ. Хариу албан бичигт: “УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд …
-
13 June
С.Ш.Жээнбеков: Хэлэлцээгээр эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан …
-
13 June
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулга “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо. “Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлэв.
-
12 June
Циркийн ард талын замыг 10 хоног хаана
Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Циркийн ард талын 0.7 км авто замыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 24-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул тус чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө. “Сити Ланд Марк” ХХК 800-ийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Мөн Сүхбаатар …
-
12 June
Фото: Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа. Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилэв. Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын …
-
12 June
Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд “Алдар” спорт хорооны байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубууд, ЕБС, СӨББ-ын нийт 456 тамирчин 8 насны ангиллын 40 төрөлд ур чадвараа сорин өрсөлдлөө. Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн болон ОХУ-ын Буриад улсын Бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл