Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
23 April
Хонхор, Ургах наран хорооллын чиглэлд нийтийн тээврийн автобус нэмж явуулахаар болжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны …
-
23 April
Хөлс авч хүн гүтгэгчид
Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэж доромжилсон бол хариуцлага хүлээлгэхээр болсон. Өмнө нь энэ заалт эрүүгийн хуулиар шийтгэгддэг байсан бол одоо зөрчлийн хуульд шилжсэнээр хүн гүтгэн доромжлогчдод тун ашигтай байдал бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл гүтгэгчид ажлын гүйцэтгэлд авсан төлбөрийнхөө хэдхэн хувийг торгуульд шилжүүлчихээд л ял завшиж яваа юм. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотоос хүссэн хүнээ доромжлоод бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд …
-
23 April
Каратегийн Дэлхийн аварга Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүдэд 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ болж өндөрлөлөө. Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд “Орчлон” сургуулийн 2B …
-
23 April
Л.Отгонбаатар Азийн аварга боллоо
АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр -100 кг-ын жинд Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ. ОУХМ Л.Отгонбаатар аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн …
-
23 April
Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно
Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах …
-
23 April
Баянзүрх дүүргийн тамгын газар руу НЗДТГ-ын ажлын хэсэг, МАН-ын төлөөлөгчдийг нэвтрүүлсэнгүй
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид болон тус дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дахин үймээн дэгдээгээд байна. Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э. Бат-Амгаланд үүрэгт ажлыг нь хүлээлгэж, өгөхөөр ирсэн Нийслэлээс Засаг даргын тамгын газраас ирсэн ажлын хэсгийнхэн хүмүүсийг нэвтрүүлсэнгүй. Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд МАН-ын хоёр төлөөлөгч ялалт байгуулснаар тус дүүрэгт МАН засаглах эрх …
-
23 April
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцоно. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба …
-
23 April
Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Миний ертөнц” тоглолтоо хийнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүү өөрийн “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байна. Авьяаслаг жүжигчин С.Өлзийхүү өөрөө дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна өөрийн бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийг инээлгэж, уйлуулж, уяраана, огшоох нь ээ. Түүнтэй хамт хошин урлагийн жүжигчид болон дуучид “UB Palace”-ын танхимд уран бүтээлээрээ сонорыг чинь мялаах болно.
-
23 April
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа
Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод …
-
23 April
Засгийн газар ээлжит бус хурал зарлалаа
Засгийн газар өнөөдөр /2019.04.23/ 14.00 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал …
-
23 April
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ. Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас …
-
23 April
Эмгэнэл: Цэрэндонойн Санжаа (1937-2019)
Чөлөөт бөхийн спортын мастер, олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан улсын заан ЦЭРЭНДОНОЙН САНЖАА дөрөвдүгээр сарын 22-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх, одоогийн Хархорин суманд төржээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны найман тамирчны нэг тэрбээр Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээнд манай тамирчдаас олон …
-
23 April
Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой …
-
23 April
Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ. Тэрбээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл