Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 16 November

    НГХУСЗ:Гэмт хэргийн гаралтыг бууруулна 

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөж буй зарим ажлаа зөвшилцлөө. Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тус зөвлөл энэ онд цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх газар, байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан, 970 удаа хяналтын шалгалт …

  • 16 November

    Хатан хаан Элизабетад Н. Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих үеэрээ Элчин сайд Н.Тулга …

  • 16 November

    “Бухарест-2018” чөлөөт бөхийн ДАШТ-аас Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

    “Бухарест-2018”чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны хүрэл медалийг “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр …

  • 16 November

    Э.Эрдэнэсувд:Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

    Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу? -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Нийт бараа борлуулж, ажил, …

  • 16 November

    Л.Элдэв-Очир 5000 өрхийн цахилгааныг тэглүүлэх саналаа хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн 5000 гаруй өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.Тэрбээр, саналаа албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Баянхонгор аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар …

  • 16 November

    Элчин сайд Я.Ариунболд итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барив. ИЖБ барьсаны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.  

  • 16 November

    ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

    Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол …

  • 16 November

    Х.Нямбаатар: Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана 

    Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчлэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг …

  • 16 November

    “Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн …

  • 16 November

    Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо энэ сарын 17, 18-нд болно

    Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж,  шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна. Өнөөдөр “Вансэмбэрүү-2018”  экспод оролцохоор …

  • 16 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. …

  • 15 November

    Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт гардуулж, сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Улаантай хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх ажил, салбарын төсөл, төсвийн асуудлаар санал солилцож, ярилцсан …

  • 15 November

    Академич Л.Болд Туркийн шинжлэх ухааны академийн шагнал хүртэв

    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртлээ. Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны гурван салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ. Тэрбээр VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа …

  • 15 November

    Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын …

  • 15 November

    “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал …