Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 15 November

    “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал …

  • 15 November

    Э.Энхбямба ФИБА-гийн олон улсын шүүгчийн авчээ

    Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байна. Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгч тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Э.Энхбаямба маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.  

  • 15 November

    Япон Улсын Токио хотноо Цөмөөхэйг тоглолоо 

    МБХСан, УДБЭТ, Комаки балет компани хамтран Цөмөөхэй тоглолтыг 2018 оны 10-р сарын 27,28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Цөмөөхэй төслийн хүрээнд Монгол улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдаж байгаа нь онцлох зүйлийн нэг байсан юм. Уг тоглолтонд МБХС-н тэргүүн Соёлын Элч, МУГЖ Д.Алтанхуяг, УДБЭТ-н гоцлооч МУГЖ О.Анужин, СТА Б.Саруул, СТА М.Од УДБЭТ-н бүжигчин Б.Төгөлдөр , Олон …

  • 15 November

    ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүнийг томиллоо

    Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн,  тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Билгүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын …

  • 15 November

    Б.Наранхүү:Дүүгийнхээ зээлийг нь төлөөд өгнө

    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн Б. Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр ХХК” энэ оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга …

  • 15 November

    СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин сонгогдлоо

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН–ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН–ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН–ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар …

  • 15 November

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ. Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад …

  • 15 November

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул прокурорт шилжүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эргэн сануулбал, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоож, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан …

  • 15 November

    М.Энхболд “Хаан” ширээгээ хамгаалан үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу?

    Сүүлийн өдрүүдэд Улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын дотоод маргаан ширүүн өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс ёс зүй, хариуцлага алдсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцох тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн. У.Хүрэлсүх ч хэлсэн ёсоороо намын даргын хувьд МАН-ын гишүүдэд дотроосоо хариуцлага тооцож Хотын дарга Су.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг ажлаа өгөн огцрохыг шаардсан бол МАН-ын бүлгийн …

  • 15 November

    МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү?

    Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН засгаа,намын даргатайгаа солиод жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон юм чинь М.Энхболдыг намын даргаасаа төдийгүй УИХ-ын даргаас ч буух ёстой гэсэн олон нийтийн шахалт шаардлага байсан ч намын дарга У.Хүрэлсүх нь хагарлыг нэмж, галыг өрдөөгөөд яахав хэмээн болгоомжлон, тэдэнтэй учраа олох гэж нэг жил ёстой л гүрийсэн …

  • 15 November

    Пуужингийн баазуудаа АНУ-аас нуужээ гэх мэдээллийг няцаасан байна

    Умард Солонгос улс АНУ-аас цөмийн баазуудаа нуусан гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг ерөнхийлөгч Доналд Трамп няцаажээ.

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад …

  • 14 November

    Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

  • 14 November

    Хөнгөлөлттэй зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ. Хэдийгээр Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний …

  • 14 November

    ЖДҮ-тэй нэр холбогдсон Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

     Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж …