Нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
19 April
Дуулиант 23 хэргийг шалгуулахаар гишүүд ерөнхий прокурорт ханджээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан …
-
19 April
Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ
Энэ сарын 11-нд Завхан аймгийн Тэлмэн суманд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн …
-
19 April
Энэ сарын 25-нд нийслэлийн замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цаг хүртэл түр зогсооно
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сургуулийн хүрээнд энэ сарын 25-ны өдрийн 07.00-09:30 цаг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Энэ өдөр өглөөний 08:00 цагаас зарлан …
-
19 April
Он гарснаас хойш түймэрт нийтдээ 212.9 га талбай шатжээ
Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн цаг үеийн байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр” Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 …
-
19 April
З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо
Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо Зүүн Азийн жүдо бөхийн холбооны хурал өчигдөр /2019.04.18/ болж, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг сонгосон байна. Тус ээлжит хурлаар 2020 онд Улаанбаатар хотод болох Олимпын эрхийн оноо олгох Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний Зохион байгуулах хорооны даргаар З.Энхболд ажиллахаар болсон байна. Фужайра хотод энэ сарын 20-23-нд …
-
19 April
МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс …
-
19 April
Норд Арт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын 23 уран бүтээлч оролцоно
ХБНГУ-д 21 дэх жилдээ НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зургадугаар сард зохиогдох гэж байна. Тус үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй “ сэдвийн хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ний өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3000 гаруй уран бүтээлчид бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ.Бүтээл бүр өөрийн …
-
19 April
Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Капитал банкнаас нөхөн төлбөр авах иргэдийн мөнгийг өнөөдрөөс Хаан банкаар дамжуулан олгож эхэллээ.Үүнтэй холбоотойгоор Хадгаламжийн даатгалын корпорациас албан ёсны мэдэгдэл гаргаад байна. Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг Хаан Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон Хаан Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна. Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж …
-
19 April
Татварын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 …
-
19 April
Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, засварын ажил хийгдэх тул тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо. Налайхын автобусны чиглэлд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн дараах хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.Налайхын авто зам дагуу гаргасан …
-
19 April
Парабочигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээнийг Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль дээр өчигдөр /2019.04.18/ эхэлсэн. Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой. Тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулна гэж Нийслэлийн …
-
19 April
Ц.Ганхуяг: С.Зоригийн хэргээр хоёр нам ашиг хонжоо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсч байна
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн талаар өнөөдөр /2019.04.19/Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ. Намын дарга Ц.Ганхуяг “Хэвлэлийн хурал хийх гол шалтгаан нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой. Талийгаачийн төрсөн өдөр маргааш тохионо. Жил болгон хоёр өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр Ногоон нам хүлээцтэй хандаж …
-
19 April
Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана
Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр /2019.04.18/ гарын үсэг зурлаа. УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч …
-
19 April
“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна
“Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шинэ дугаарын зураг авалтаа ОХУ-ын Халимагт хийж эхлээд байна. Энэ удаагийн дугаарт Халимагийн алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байгаа аж. Алдарт туульчаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл