Жюү жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болно. 11 дэх удаагийн ДАШТ-д оролцох Монголын багийг үдэх арга хэмжээ өчигдөр /2019.04.17/Олимпийн хорооны байранд боллоо. Монголын багийн бүрэлдэхүүнд өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
18 April
Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ
Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхэлж хэвлэж эхэлжээ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав” төв, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч …
-
18 April
Монголын таеквондогийн холбооны лого шинэчлэгджээ
Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт /2019.04.16/ болж, холбооны хөгжлийн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, МТХ-ны 2019 оны жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд анхдагч цахим болон шилэн холбоог байгуулах зорилт дэвшүүлж вэб сайттай болохоор шийдвэрлэжээ. Мөн МТХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн эрх, үүргийг тодорхойлж, жилийн хураамжийн хэмжээг тогтоосон байна. Холбооныхоо шинэ логог олонхын саналаар дэмжин, …
-
18 April
Цагдаагийн шалгалтаас бултаж, шороон замаар явж байгаад осол гаргажээ
Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ үеэр Дорноговь аймагт өчигдөр /2019.04.17/ том оврын ачааны автомашин ачаагаа хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн шалгалтаас бултан, цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар явж байгаад осол гаргажээ. Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЖОЛООЧ та бүхэн замын …
-
18 April
Э.Макрон: Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана
Францын нийслэл Парис хотын алдарт Нотр Дам сүмд энэ сарын 15-ний өдөр гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ”Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” хэмээн мэдэгджээ. Тэгвэл Парисын …
-
18 April
Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна
Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан …
-
18 April
Япон сувилагч Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллахаар ирлээ
Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота гурван сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ. …
-
18 April
Капитал банкаар тэтгэвэр авагчдын мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно
Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ. ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна …
-
18 April
Ноён бондгор сайн үйлсийн аян эхлүүллээ
Эх үрсийн элч дуучин гэгддэг Ноён бондгор буюу Ц.Амарбаяр нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн цонхонд тоосонцроос хамгаалах ухаалаг тор суурилуулах сайн үйлсийн аян эхлүүлжээ. Энэ аяныг эхлүүлснээр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг өвлийн улиралд агаарын бохирдол, хаврын улиралд тоосонцроос хамгаалах юм. Аяны хүрээнд эхний удаад нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт уг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
-
18 April
Энэ сарын 25-нд зам хаах тул Нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхаарууллаа
Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.
-
18 April
Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. “ Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын …
-
17 April
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна. Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл …
-
17 April
Багануур дүүрэгт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын …
-
17 April
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвд хандана уу. Уг зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтээр 2015 онд нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Жуулчин …
-
17 April
УИХ-ын даргын орон тооны бус бодлогын зөвлөлийн хуралдаан болов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ. Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл