Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 19 April

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 22-р хороо 16-р хороолол, Грийн аппарт 39/А, 39/Б, 39/В, Нью таун 43/А, 43/Б, Тамирчин 1-7-р гудамжууд, 1-5 байрууд, Газар шилтгээн, Хонгор унага, Цагаан хаш, Асио, ТБТЭ, Суман гүн трейд, Идэр авэйшн …

  • 19 April

    Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

    Богд  ууланд өчигдөр   дахин түймэр гарсан . Шуурхай удирдлагын төвд Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага 15:17 цагт  иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн “Аврах анги-105”-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн …

  • 19 April

    Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

    Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны  04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар …

  • 19 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.04.19/ болж,  Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг …

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, төв болон зүүн аймгуудын ихэнх …

  • 18 April

    Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ

    Улаанбаатар хотын зүрхэн хэсэг Сүхбаа­тарын талбай. Аль ч орны Төрийн тэргүүний айлчлалаас эхлээд аймаг, сумаас ирсэн иргэд жанжны талбайд зочилдог. Тиймийн учир зүрх гээд байгаа юм. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто машины зогсоол байгуулчихсан байгаа. Сүхийн талбай орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төвтэй байна гээд төсөөл дөө. Гоё байгаа биз. 2006 онд яг ийм орчныг бий …

  • 18 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ. Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, …

  • 18 April

    Богд ууланд дахин түймэр гарлаа

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Богд ууланд гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ. Тэгвэл  өнөөдөр Богд  ууланд дахин түймэр гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн. Хаврын хуурайшилтын үед …

  • 18 April

    НЗДТГ-ын Цэргийн штаб Дуурсах он жилүүд ТББ-тай хамтран ажиллана

    Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” …

  • 18 April

    Ирэх тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсийг хориглоно

    Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар хороо тус бүрээр томилон хороодын Засаг дарга, …

  • 18 April

    Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ

    Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өчигдөр таван настай А хүү гурван метрийн гүнтэй худагт унаж амиа алджээ. Дуудлага мэдээлэл 15:00 цагт цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн ажилласан байна. Хүү малчин айлын хүүхэд бөгөөд аав ээжтэйгээ малаа услахаар худаг дээр очсон байжээ. Ингээд аав ээж нь малаа хариулах хооронд худаг руу унасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Бага насны хүүхдээс хоромхон …

  • 18 April

    Мадейра аралд автобус осолдсоны улмаас 29 жуулчин амиа алджээ

    Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Амиа алдагсдын олонх нь Герман улсын иргэд байжээ. “Осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан бөгөөд 19 түргэний тэрэг ирсэн” гэж “SIC” суваг мэдээлсэн байна. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл …

  • 18 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ

    “Эрдэнэс-Тавантолгой ХК-иас “Эрхэс сувд” сургалтын төвтэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтыг хоёр ээлжээр өнгөрсөн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Санхүү нягтлан бодох бүртгэл” гэсэн чиглэлээр тус бүр 22 цагийн хичээлийг судлуулсан бол хоёр дахь сургалтаар “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, “Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр мөн тус бүр 22 цагийн хичээл зааж, амжилттай төгсөгчдөд …

  • 18 April

    Сураггүй болсон 17 настай охин эсэн мэнд олджээ

    Энэ сарын 11-ний өдөр “Хүүхдийн ордонд чуулганд оролцоно” хэмээн гэрээсээ гарсан 17 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь охиныг сураггүй болсноос нь хойш нийтдээ найман хоног байж болох бүхий л газраар хайсан аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад: Алга болсон охин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирсэн байна. Охины ээжтэй утсаар холбогдон лавлахад “Үеийнх нь найзууд ажил …