Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 25 April

    С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгууллаа

    УИХ-ын чуулганы  өнөөдрийн /2019.04.25 /нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа. С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна. Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. …

  • 25 April

    Ким Жон Ун, В. Путин нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын …

  • 25 April

    Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дуугарлаа. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих …

  • 25 April

    Ирэх сарын 1-ээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлнэ. Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат …

  • 25 April

    Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв. Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн …

  • 25 April

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж …

  • 25 April

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн  аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, …

  • 24 April

    Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ. -Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт …

  • 24 April

    Ц. Нямдорж: Э.Бат-Үүлийг баривчлах тухай мэдээлэл алга

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг түр саатуулан, тайлбар авч буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Э. Бат-Үүлийг баривчлах гэж байна, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийхдээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж Тагнуулын Ерөнхий газраас гурван ч хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна мэдээлэл цацагдаж эхэллээ. Цахим орчинд тархсан хоёр мэдээллийн …

  • 24 April

    Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм. Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд …

  • 24 April

    Буудлагын тамирчин Ц.Анударь Олимпийн эрхээ авчээ

    Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг эмэгтэй гар бууны төрлийн тамирчин Ц.Анударь авчээ. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд  Ц.Анударь 578 оноогоор МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн  эрхийг авсан байна.

  • 24 April

    “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмын нийслэлийн бүсийн II шатны шалгаруулалт боллоо

    Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж …

  • 24 April

    Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

    Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтад нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус болон бусад …

  • 24 April

    НИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ намыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНСУ-ын найрсаг харилцаа өргөжин, хамтын ажиллагаа олон салбарт идэвхижин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам БНСУ-ын Сөүл хот болон бусад хотуудтай Улаанбаатар хот найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, аялал …

  • 24 April

    Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих саналыг прокурорт хүргүүлээд байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнөөдөр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. Б.Хурцыг цагдан хорьсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр” Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг …