Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 18 October

    18-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй  хамрагдахаар боллоо

    Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.   Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх …

  • 18 October

    Лу.Болд юунд гэлбэлзэв

    АТГ-ын даргыг ээлжит бус чуулган хийж өөрчлөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн УИХ-ын гишүүн Лу.Болд байр сууриа илэрхийлэв. Эрхэм гишүүн яагаад АТГ-ын даргыг өөрчлөх хүсэл сонирхолд гэнэт автан шамдах болов!? гэдэг хүн бүхний сонирхолыг татна.

  • 18 October

    Ажилчдынхаа цалингийн нэмэгдлийг хассан ХӨСҮТ-ийн захиралд Засгийн газар ямар хариуцлага тооцох вэ?

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байна Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”   264 дүгээр тогтоолоор багш эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэнд уг салбарын хамт олон талархан хүлээж авсан. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж энэ байгууллагыг 14 жил удирдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү …

  • 18 October

    Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ

    Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагийн орой сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүйгээр Европын Холбооны /ЕХ/ “Brexit”-ийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг орхин гарсан байна.

  • 18 October

    Керчь хотод халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгджээ

     Өнгөрсөн лхагва гарагт Керчийн политехникийн коллежийн нэгэн оюутан галт зэвсгээр гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтсэн тухай "ТАСС" агентлаг мэдээлэв. 

  • 18 October

    У.Хүрэлсүх: Биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг уриалж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “СПОРТ БА ХӨГЖИЛ” Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс …

  • 18 October

    АмЧам Монгол АНУ-ын бизнес эрхлэгчдийн Монголд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгууллаа

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2018 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд анх удаа АНУ-ын Худалдааны Яамны итгэмжлэгдсэн бизнес айлчлалыг Монгол улсад зохион байгууллаа. Тус бизнес айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон байгаль орчны техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн таван компани Монгол улсад зочилсон юм. Энэхүү бизнес айлчлал нь АмЧамын хувьд анх …

  • 18 October

    Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

    Засгийн газраас баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны …

  • 18 October

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголд айлчилж байна

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах …

  • 18 October

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн гэр бүлд нийслэлээс 10 сая төгрөгийн тусламж өгчээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга …

  • 18 October

    АТГ-аас хурандаа Ч.Болдбаатарыг 1.3 сая ам.долларын хэрэгт холбоогүй гэв

    АТГ-аас цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая ам долларын хэрэгт холбогдолгүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн сайтаар “ЦЕГ-ын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас АТГ-д хандсан бөгөөд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж …

  • 18 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна. 2018 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд …

  • 17 October

    Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ

    “Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ. Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг …

  • 17 October

    Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн шилдгүүдээ тодрууллаа

    Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн хамт олон Нийтийн аж ахуйн 87 жилийн ойн баярын хурлаа хийж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодрууллаа. Баярын хурлын нээлтийн ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нээж хүрэлцэн ирсэн хүндэт зочдод …