Мэдээ мэдээлэл

February, 2019

  • 21 February

    Хөгжлийн банкны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа

    Энэ сарын 20-ны өдөр Хонг Конг-д зохион байгуулагдсан “The Asset Awards”-аас Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжаалсан 500.0 сая ам.долларын бондыг Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор (Best Quasi-Sovereign Bond) шалгарууллаа. Уг ёслолын арга хэмжээнд урилгаар МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр албаны бусад төлөөллийн хамт оролцож шагналаа гардан авлаа. Долоохон хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны …

  • 21 February

    ОУХМ М.Нандинцэцэгийн багш Л.Энхбаатар “Олимпийн алдар” одон хүртлээ 

    МҮОХ–ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, Олимпийн алдар одон хүртээлээ.  М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ. …

  • 21 February

    АТГ-ын дарга Х.Энхжаргал огцрохгүй гэв

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон төрийн бус байгууллагууд энэ сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газрын  дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардсан тулган шаардах бичиг өгсөн билээ.  Тэгвэл өнөөдөр /2019.02.21/-ны өдөр АТГ–ын дарга Х. Энхжаргал “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигчдэд тулган шаардах бичгийн хариуг өглөө. Авлигатай тэмцэх газраас “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэдэд хандан“Манан дэглэмийн …

  • 21 February

    Түлэнхийн төвийн шинэ барилга энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орно

    Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын …

  • 21 February

    Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх эмчилгээг нэвтрүүлж эхэлжээ

    Хавдар судлалын үндэсний төв элэгний эрт үеийн гурван сантиметр хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх RFA хэмээх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулахаар үр дүнг нь тооцон ажиллаж буй талаар ЭМЯ мэдээлэв. Энэхүү “Бичил долгионоор түлэх” MWA эмчилгээг 2018 оноос манай улсад нэвтрүүлж, 3-7,5 сантиметр хүртэлх хавдрыг түлж, эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 сантиметр хэмжээтэй томоохонд тооцогдох хавдрыг түлсэн үр дүнтэй хариу гарч …

  • 21 February

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ

     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг  Засгийн газраас Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов.   Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгалаа.   Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай …

  • 21 February

    Дүнжингарав салбарын Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө ННҮТ-үүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг. Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг …

  • 21 February

    У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

    Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл  анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ. Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. …

  • 21 February

    Төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ

      Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.   Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн …

  • 21 February

    Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Н.Цэрэнбат танилцуулав. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: –  Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох –  Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах –  Гэр …

  • 21 February

    ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн уулзалтанд оролцов

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ өдөр тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтанд оролцов. Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. ЕАБХАБ нь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хэдий ч …

  • 21 February

    Ч.Раднаабазар:Хүүхэд хөгжлийн ордны дугуйланд 500 орчим хүүхэд хамрагдаж байна

    Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хамтран “Хүүхдээ сонсьё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар оролцож, дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчидтай уулзалт хийн, хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад хариулт өглөө. Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн сурагч хүүхдүүд дүүрэг орон нутгийн хөгжилд хүүхдийн оруулах хувь нэмэр болон тулгамдаж байгаа асуудал, …

  • 21 February

    “E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн 90 зөрчлийг хүлээн авч шийдвэрлэжээ

    Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй …

  • 21 February

    “Тэнгэрээс буусан од” киноны голд дүрд тоглосон Стив Морел гэж хэн бэ?

    Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоор үзэгчдэд нэгэн гол утга санааг хүргэхийн тулд Монгол хэл, монгол ахуй, соёлыг тодорхой хэмжээнд сонирхон эзэмшсэн гадаад хүний дүр зайлшгүй хэрэг болжээ. Иймээс Монгол улсад суралцахаар Франц улсаас  ирээд хоёр жилийн хугацааг өнгөрүүлсэн Стив Морелийг Хувьсал продакшн шинэ уран бүтээлдээ урьсан байна. Тухайн үед өөртөө итгэл дундуур байсан ч сониуч зандаа хөтлөгдсөн Стив Морел тус кинонд тоглохоор сонгогдсоноос хойш дахин …

  • 21 February

    П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

    Дэлхийн бөхийн  холбооноос чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гаргажээ. Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ. Улмаар түүний “Жакарта-2018” Азийн наадмаас хүртсэн алтан медалийг хураасан юм. Тэгвэл Дэлхийн бөхийн  холбоо (UWW)-ноос албан ёсны шийдвэр гаргаж, түүний барилдах эрхийг 2022 оны …