Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 22 March

    “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ 

    Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтай болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг болох  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг”үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 11-нд  боллоо. “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг  Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач …

  • 22 March

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын НАУРЫЗЫН баярын мэндчилгээ

    Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа, Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ, Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр – Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ …

  • 22 March

    БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн …

  • 22 March

    Л.Оюун-Эрдэнэ: Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэнэ

    ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой …

  • 22 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 …

  • 22 March

    Ц.Амгаланбаатар:  Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг  хүргэж байна. Тэрээр“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч …

  • 21 March

    “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ …

  • 21 March

    Дуурийн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно 

    Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт Засгийн газраас мөнгөн шагнал олгох шийдвэр өнөөдөр гаргажээ. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын  “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр …

  • 21 March

    “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн сард Испани улсад зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох  шийдвэр гаргажээ. Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Сонирхуулахад энэ сарын 29-нд нээлтээ хийх …

  • 21 March

    Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй …

  • 21 March

    Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, …

  • 21 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд …

  • 21 March

    Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч …

  • 21 March

    Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа 

    Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр /2019.03.20/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал оройн 21.30 цагаас завсарлаж өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдсан юм. Тэгвэл шүүх хурал сая дуусч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэлээ. Хэргийг …

  • 21 March

    Шинэ Зеланд цэргийн зориулалттай бүх төрлийн зэвсгийг хориглоно

    Крайстчерч хотын сүмд халдлага болсонтой холбоотойгоор бүх төрлийн хагас автомат зэвсэг болон дайралтын винтов бууг хориглох тухайгаа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.