Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 29 December

    Шинэ жилийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэрхэн мөрдөгдөх вэ?

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж та бүхний амар амгалангийн манаанд ажиллана. Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө. 2018 оны 12 дугаар сарын 31-ний Даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1,6-аар …

  • 29 December

    Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнаа 2 өрөө байраар урамшууллаа

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

  • 29 December

    Ерөнхийлөгч Х.Баттулга чансаа өндөр 128 бөхийн барилдааныг нээж үг хэллээ

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 29 December

    Төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон иргэдийн төлөөллүүд оролцов.

  • 29 December

    Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн “Мандухай сэцэн хатан”

    Одоогоос  30 жилийн өмнө, 1988 онд Монголын нийгэм, оюун санааны амьдралд тэсрэлт болсон үзэгдлийн нэг бол яахын аргагүй “Мандухай Сэцэн хатан” кино байлаа. Нэг намын үзэл суртлын хатуу хяналт дор олон жилийн турш Монголынхоо өнө эртний түүх судраа сөхөж хөндөхөөсөө болгоомжилж эмээдэг байсан цагийг  халж  ард түмний үндэсний ухамсар, үндэсний бахархлыг сэргээх үйлсэд  уг бүтээл том эргэлт хийсэн юм. Үнэндээ үндэс угсаагаа ярьсан олон хүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн …

  • 29 December

    Хилийн боомтууд өнөөдөр амарна

    Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тохиож байгаа тул ажиллахгүй.  Харин …

  • 29 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ “Буянт-Ухаа” спортын ордонд болох аж. Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ.

  • 29 December

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа жил бүрийн шинэ жилийн баяраар тусгайлан бэлтгэсэн мэндчилгээг олон нийтэд хүргэдэг байсан. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч хуучин уламжлалынхаа дагуу шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.  

  • 29 December

    Мэргэжлийн хяналтынхан баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллана

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллах аж. Иймд баярын өдрүүдэд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох Хоол, хүнсээ аль болох тухай бүрт …

  • 29 December

    2018 оны шилдэг уран бүтээлчид өнөөдөр тодорно

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.    Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг  үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг …

  • 29 December

    Шинэчилсэн хамгаалалттай 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

    Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд  байдаг …

  • 29 December

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Алтайн нурууны өвөр хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 …

  • 28 December

    ГХ-ны сайд Д.Цогтбаатарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олгов

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах Улсын Их Хурлын гишүүн, Гадаад …

  • 28 December

    Уртын дууч Д.Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар …

  • 28 December

    Аврагчдаас анхны гавьяат төрлөө

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.   Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан  тав дах гавьяат  ажилтан буюу …