Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас байр суурийг авлаа. Тэрээр “Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
16 May
Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ
Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн …
-
16 May
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
\Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан. …
-
16 May
Улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа тариална
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, …
-
16 May
“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа хуримыг зохион байгууллаа
Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо. “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ. Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай …
-
16 May
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-17:00 цагт: 9, 10, 20, 23-р хороо Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор; СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 4, 14, 15, …
-
16 May
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж …
-
16 May
Сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Таван толгой түлш” ХХК өнөөдрөөс сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ. Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил: Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т.Энхтайван) Утас: 89896990 Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн …
-
16 May
Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ
“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “ Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн “Гэр бүлийн эрхэм …
-
16 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …
-
16 May
Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна
МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд …
-
15 May
Ирэх бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна
Энэ сарын 18-ны Бямба гарагт “Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар–Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Тухайн өдөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна. Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” …
-
15 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ
Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад …
-
15 May
“Мишээл Экспо” төвд жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилна
МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж буй тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140.000 аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес …
-
15 May
“Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно
Нийслэлийн 380 жилийн ойг угтан “Торгоны зам” сан санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 10 дугаар сард тоглохоор болжээ. Уг алдарт жүжигт тоглох 12-18 авьяаслаг хүүхдийг тавдугаар сарын 18-нд Улаанбаатар чуулгын байранд болох сонгон шалгаруулалтаар тодруулна хэмээн өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээллээ. Зохиолч Жэймс Барри 1897 оноос хэд хэдэн цуврал жүжиг бичсэнээс хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл