Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 21 May

    Яруу найрагч Г.Даваасүрэнгийн “Төмсний цэцгэн хээ” номын нээлт энэ сарын 23-нд болно

    Багануур дүүргийн зохиолчдын нэгдлийн тэргүүн, МУСТА, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Гомбосүрэнгийн Даваасүрэнгийн “Төмсний цэцгэн хээ” нэртэй тууж, өгүүллэгийн түүвэр ном уншигчдын тархинд “уусахад” бэлэн болжээ. Номын нээлт нөгөөдөр буюу энэ пүрэв гарагт “Интер ном”-ын их дэлгүүрт болно. Тэрбээр уг номондоо хоёр тууж, 20 гаруй өгүүллэг багтаажээ. Түүний уран бүтээл их утга зохиолын наадамд айраг хүртэж байсныг тодруулбал “Шувуун саарал” …

  • 21 May

    МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд “Хайрын виз” жүжгийн найруулагчаар ажиллаж байна

    Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажиллаж байгаа юм. “Хайрын виз” уянгын драмын жүжиг найруулагч М.Батболдын анхны тайзны бүтээл аж. Шинэ дүр төрхтэйгөөр тавигдах жүжгийн гол …

  • 21 May

    Хөгжлийн банкыг Г.Амартүвшин удирдана

    Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал өчигдөр болж, гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  Б.Батбаяр нь 2016 оноос  буюу УИХ-ын сонгуулийн дараагаас тус  банкны гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Харин түүний оронд “Шарк, танк” нэвтрүүлгээр олны танил болсон Хас банкны  ерөнхий захирал Г.Амартүвшинг томилсон байна. Тэрбээр 2014 оноос тус банкны ерөнхий захирлаар ажиллаж ирсэн,  ХасБанкинд ажиллахын өмнө  “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар …

  • 21 May

    Д.Отгонсүрэн: Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой

    Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран гарч байгаа ч чанартай уран бүтээл өдрийн од шиг цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймдээ ч кино үзэх хүсэл багасаж, тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л хааяа үздэг болсноо нуух юун. Ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийг хүртэлх 20 гаруй …

  • 21 May

    Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан …

  • 21 May

    Володимир Зеленський тангарагаа өргөлөө

    Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленськийн тангараг өргөх ёслол өчигдөр  /2019.05.20/ Дээд Радагийн танхимд боллоо. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан …

  • 21 May

    ЦЕГ:“Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн” гэсэн мэдээлэл худал болох нь тогтоосон

    Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүрэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл …

  • 21 May

    Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх …

  • 21 May

    МҮБХ: Ө.Бат-Орших гарьдын барилдах эрхийг сэргээгээгүй

    Үндэсний бөхийн “Увс нуур” гал байгуулагдсаны 20 жилийн ойн болж,  ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан энэ сарын 19-ны өдөр   “Бөхийн өргөө”-нд болсон билээ. Сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоны улмаас заал, танхимын болон үндэсний баяр наадамд барилдах эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулсан, улсын гарьд Ө.Бат-Орших нутгийнхаа дэвжээний нэрэмжит барилдаанд зодоглосон юм. Тэгвэл эл асуудлаар Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж буй Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр/2019.05.20/ …

  • 21 May

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:30-18:00 цагт: 2-р хороо Цагаанбүрд ХХК, Иргэн Баянмөнх, Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт орчмоор ⏱11:00-16:00 цагт: 20-р хороо 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачууртын Захиргаа, Эрүүл мэндийн салбар, МЦХК-ийн Гачуурт салбар ⏱11:00-18:00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандайн ам …

  • 21 May

    Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0.85 километр авто замын ажил өнөөдөр эхэллээ. Уг зам нь 0.85 км урт, 6м өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ. Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх,  цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ. Баянзүрх дүүргийн 10 …

  • 21 May

    ТЕГ: Үхсэн болон өвчтэй малын 20 тонн мах буулгаж байсныг зогсоожээ

    Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл юм. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс” гэж “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, …

  • 21 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 20 May

    Хятад үйлчлүүлэгч нь “тэрбумтан өмгөөлөгч”-өөс татгалзлаа

    Цагтаа “тэрбумтан өмгөөлөгч” хэмээн бичүүлж явсан, өөрийнх нь хэлдгээр бол гүтгүүлж явсан Г.Батбаяр ойрдоо нэг л “гундуу”, орцны гадаа аахар, шаахар хэрүүл, маргаан хийж явдаг л болсон байна. Гэтэл Г.Батбаяр чинь ийм хүн байгаагүй юм шүү. Цагтаа хятадын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, тэрбум гаруй төгрөгийн хөлс авч, түүнээсээ 108 сая төгрөгийн татвар төлж, нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр хүртэл шалгарч, энэ …

  • 20 May

    Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, 2 бетон хаалт, 8 өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.