Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 8 April

    УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг УИХ-ын даргад хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын …

  • 8 April

    Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен”-д тав дахь удаагаа түрүүллээ

    Чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Ес дэх удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд БНХАУ, ОХУ-ын Якут, Буриад, Беларусь, Мон­гол, Казахстан улсуудын шигшээ баг өрсөлдлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн барилдаан болсон.  Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен” тэмцээнд тав дахь удаагаа …

  • 8 April

    Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг …

  • 8 April

    М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 75 орны 485 жүдоч өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Г.Одбаяр тэргүүтэй 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө хүртэж, гурван тамирчин шагналт байранд  оров. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг Финланд, Унгар, Азербайжан, Бразилын бөхчүүдийг ялж, мөнгөн …

  • 8 April

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хөрөнгө орлогын мэдүүлэг

    Төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны 2018 оны ХАСХОМ-ийг Авлигатай Тэмцэх газрын цахим хуудасд өнгөрсөн баасан гарагт байршуулсан. Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд  АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг цувралаар хүргэж байна. …

  • 8 April

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 11-р хороо 90-р сургууль, Ногоон зоорины 1, 6, 12, Баянзүрхийн 7, 8, 9-р гудамжууд, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив хийц, Гор газ, Чуанфан жин, Азийн …

  • 8 April

    Орчин үеийн стандартын усан спортын бассейныг ирэх онд ашиглалтад оруулна

    Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт  энэ сарын 6-ны өдөр  гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн …

  • 8 April

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон …

  • 6 April

    Д.Ганцэцэг: Хайр байгаа газарт үргэлж аз жаргал өрнөж, зөөлөн энхрий байдаг 

    “Халуун зүрх” хэмээх  анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа. -Хувьсал продакшнаас “өрх тусгаарласан” хоёр Ганаа “Аримун” продакшн байгууллаа гэх сенсаци намжаагүй байхад анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байна. Харин яагаад анхны бүтээл тань “Халуун зүрх” байх болов? -Маш олон сонголтын үр дүнд “Халуун зүрх” киноны зохиол бичигдэж эхэлсэн. Уран бүтээл гэдэг бол аливаа уран …

  • 6 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

    “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өчигдөр зарлалаа. “Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх …

  • 6 April

    Ж.Чүлтэмсүрэн: Нийслэлийн өрх, иргэн бүрийг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хамруулна

    Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа. – Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэл хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна вэ? – 1990 оноос өмнө үй олноор хөнөөх зэвсгээс ард иргэдээ хамгаалах зорилгоор Иргэний хамгаалалтын …

  • 6 April

    Бадминтоны олимп, дэлхийн аваргууд МҮОХ-нд зочиллоо

    Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу “Афин-2004”, “Бээжин-2008” Олимпийн аварга Жан Нин, “Лондон-2012”, “Рио-2016” Олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны Дэлхийн аварга, “Лондон-2012” Олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй төлөөлөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилгоор Монгол улсад айлчилж буй билээ. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өчигдөр /2019.04.05/ төлөөлөгчдийг …

  • 6 April

    Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ойн түймэр гарсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:30 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу шуурхай хүргэсэн. Түймрийн голомтод, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа …

  • 6 April

    М.Уранцэцэг Туркийн “Гран-при”-аас мөнгөн медаль хүртэв

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдө эхэллээ. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, …

  • 6 April

    ЗТХЯ-ны нэрээр залилан хийж байгааг анхаарууллаа

    Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр тус яамны ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, мөнгө санхүүгээр хохироох, залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлж байна. Иймд мөнгө, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулъя. Тус яамнаас гадаад …