Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 20 July

    Жюү жицү: Б.Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдлаа

    “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр не-веза төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Баттөгсийн Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдаж тавдугаар байрт оров. Монголын жюү жицүгийн хамгийн анхны хар бүст бүсгүй Б.Буяндэлгэр эх орныхоо дэвжээнд эхлээд Вьетнамын Хоан Ти Нат Куэ илүүрхэж удаах даваанд АНЭУ-ын Шамма Алкалбанид ялагдсан. …

  • 20 July

    Cоёлын дурсгалыг Турк улс руу гаргахгүй

    “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа. Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн …

  • 20 July

    Хөвсгөл аймагт “Сарлаг наадам-2023 ” эхэллээ

    Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Далан булагт “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээ  өнөөдөр /2023.07.20/ эхэллээ. Тус наадмыг  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран  5 …

  • 20 July

    Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн …

  • 20 July

    Д.Анхтуяа: Польш, ОХУ, Франц улсаас үржлийн 140 толгой адуу импортоор орж ирсэн

    Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяагаас тодрууллаа. Монгол Улсад үржлийн мал, амьтныг хэрхэн импортолдог вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн …

  • 20 July

    Хөвсгөлийн малчид, удирдлага эрдэмтэйгээ хамтран сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцлээ

    Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ  Алаг-Эрдэнэ  сумын 5-р багийн нутаг  “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Сарлаг наадам 2023” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани  хамтран  өчигдөр /2023.07.19/ “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг  Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд амжилттай зохион байгуулав. Эрдэм …

  • 20 July

    2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа.  Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, …

  • 20 July

    Соёлын яам: Тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч, уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно

    Өчигдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэсэн утга бүхий  мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээлэлтэй  холбоотойгоор Соёлын яамнаас мэдэгдэл гаргажээ. Соёлын яам “Монгол Улсын Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр …

  • 20 July

    Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив

    Засгийн газрын  ээлжит хуралдаан өчигдөр боллоо. “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг …

  • 19 July

    Жюү-жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна

    Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар  хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ. Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах …

  • 19 July

    Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 28 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд дөрвөн …

  • 19 July

    Ц.Цолмонбаатар: Могойд хатгуулсан тохиолдолд өөрт ойр эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй

    Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Энэ талаар  Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа. -Он гарснаас хойш суурьшлын бүсэд ямар төрлийн, хэчнээн могой  орж ирсэн бэ? -Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага …

  • 19 July

    “AFC CUP” тэмцээнд “Улаанбаатар” клуб оролцоно

    Азийн хөлбөмбөгийн холбоо нь “AFC CUP” тэмцээнд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан АХБХ-ны гишүүн холбоодод тус тэмцээнд оролцох багийг тодруулах шаардлага бий болсон. Үүний хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 06-р сарын 30-ны хурлаар 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2021/2022 оны Моби Дээд лигийн аварга “Хаан Хүнс-Эрчим” болон 2022/2023 оны Моби Дээд Лигийн аварга “Улаанбаатар” клубүүдийн хооронд тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. …

  • 19 July

    “Бали-2023” Дэлхийн элсний наадам цуцлагдлаа

      Наймдугаар сарын 5-нд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна. “Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдэв. Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг …

  • 19 July

    Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 12 дахь өдрөө гүйж байна

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар 12 дахь өдрөө гүйж байна. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн …