Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор …

  • 9 October

    Зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдааныхаа үеэр Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргав. 1976 онд ашиглалтад оруулсан тус барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэжээ. Тиймээс хуучин барилгыг буулгаж, …

  • 9 October

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан энэ сарын 31-нд болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдав. Хуралдааны эхэнд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тухай хэлэлцэв. Дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжлийг дэмжих, …

  • 9 October

    Хар тамхи авч явсан бүлэг залуусыг баривчилжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 4-наас 5-нд шилжих шөнө Сүхбаатар …

  • 9 October

    Монгол лууван 800-1500 төгрөгийн үнэтэй байна

    Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний  28 нэрийн барааны үнэ тогтвортой,  долоон нэрийн барааны үнэ буурсан, нэг нэрийн барааны үнэ өсчээ. Тухайлбал,  “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Томоохон худалдааны төвүүд болох “Хүчит шонхор”, …

  • 9 October

    МЭХ-ны тэргүүнийг сонгох мандатын тоог нэмэгдүүлэхийг шаардлаа

    94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ сарын 12-ны өдөр холбооны удирдлагаа сонгох гэж байна. Монгол улсын нийт хүн амын буюу 3,2 сая иргэний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог нээлттэй болгох түр хорооноос шаардлага хүргүүллээ. Үндсэндээ тэдний шаардлага Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллага гэх 43 төрийн бус байгууллага, 5 компанийн төлөөлөл болсон 160-хан хүн 1 сая 600 мянган …

  • 9 October

    Монголбанк есдүгээр сард ипотекийн зээлд 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ

    Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.

  • 9 October

    Франц улсын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх санал тавилаа

    Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан-тай уулзав. Сайд нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар санал солилцож, хоёр талын харилцааг …

  • 9 October

    П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам хамтран  “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

  • 9 October

    ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

    Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо. Монгол Улсыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээрт өнөөдөр  гарын үсэг зурсан юм. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Монгол,ХБНГУ-тай 25 жилийн хугацаанд хамтын ажиллагаа …

  • 9 October

    Б.Батзориг:Тодорхой бэрхшээл байгаа ч арга хэмжээг авч байна

    Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон бусад албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад өчигдрөөс  ажиллаж эхэллээ. Eрөнхий сайд Төв аймгийн Сүмбэр суман дахь “Өгөөж Сүмбэр” ХХК-ийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, тариаланчидтай уулзав. Сүмбэр сум энэ жил 7453 га-д тариалалт хийснээс 4655 …

  • 9 October

    “Магнай Трейд” компанийн захирлыг саатуулжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг хуулийн байгууллагаас өчигдөр саатуулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн Р.Ганзоригийг цагдан хорих хүсэлт прокуророос шүүхэд ирээгүй байгаа аж. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг …

  • 9 October

    Налайхын уурхайд хоёр хүн осолджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага энэ сарын 7-ны өдөр  20:11 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу 19 аврагч тухайн өдрийн 20:20 цагт очиход 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байсан аж. Осолдсон иргэд нь тус дүүргийн …

  • 9 October

    Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний …

  • 9 October

    Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг хайж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу уг зураг дээрх этгээдийг хайж байгаа юм. Иймд …