Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 22 December

    Мал хулгайлж, нядалдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Шинэ жилийн баяр болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар, арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын дөрвөн тооны адууг хулгайлан шулж, авч явсныг илрүүлжээ. Мөн 20-ний …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн …

  • 21 December

    Шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв. Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, …

  • 21 December

    Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.   Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.   Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг …

  • 21 December

    Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшилж буйд ард иргэдээс хүлцэл өчив

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа долоон гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.     Өнөөдрийн нэгдсэн …

  • 21 December

    Б.Бэлгүтэй:NEXT STOP наадмаас нэр цэвэр, бүтээгч үеийнхэн тодорно

    МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадмын талаар  МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэйгээс тодрууллаа. -Тун удахгүй NEXT STOP наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ, ямар зарчмаар шалгаруулалтаа хийх вэ ? -Бүтээн байгуулагчдын NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам 26 дах жилдээ 12-р сарын 29-ний өдрийн 18 цагт Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулагдаж 2018 оны Нийгэм, …

  • 21 December

    NEXT STOP: Бүтээхч цаг эзэддээ “Энх цагийн мөнх дуудлага”-ыг хүргүүлэв

    Өнгөрсөн жил Шилжилтийн үеийг эцэслэж Бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлаад байсан NEXT STOP энэ онд Бүтээн байгуулалтын дуудлагыг бүтээгч залуустаа, нийгэмдээ хүргүүлж урин залсан. Дуудлагад “Их Монгол – 2044” нүүхүй, нэгдэхүй, бүтээхүй дор бүтээлч эзэн байж, бүтээгч үеийг төрүүлэн бүтээхч цаг авчрахад цаг үе – залуусаа урин дууджээ. МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадамд олон …

  • 21 December

    Х.Баянмөнх: Бөх сонирхогчид бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна

    Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, дархан аварга Х. Баянмөнх нар өнөөдөр уулзаж зөвшилцөлд хүрсэн байна.Тус уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран байгуулж хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Дархан аварга Х.Баянмөнх “Бөх сонирхогчид  бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр шийдэх хэрэгтэй болж …

  • 21 December

    С.Мөнхбаяр Засгийн Газрын албан мэдээллийг мушгин гуйвуулж олон нийтэд хүргэжээ

    Арваннэгдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас 140 гаруй километрын цуваа үүсгэсэн Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт цувааг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, асуудлын гол цэг болсон Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг үгүйсгэсэн. Тухайн үед орон нутгийн хариуцлагатай албан тушаалтны шийдвэр Өмнөговь аймгийн …

  • 21 December

    Монгол, Японы байгаль орчны бодлогын зөвлөлийн 12-р уулзалт болов

    Энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад албан ёсны айлчлал хийж айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажилласан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уг сарын 13-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт …

  • 21 December

    Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс …

  • 21 December

    Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.  Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан …

  • 21 December

    Энэ онд 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэгдүгээр сарын эцэст …

  • 21 December

    ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх түдгэлзсэн

    Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар жолоочдод замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг нь сайжруулах зорилгоор гаргасан зөрчил бүрд нь хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг болсон. Тодруулбал, жолоочийн зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа юм. Тэгвэл “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 он гарсаар эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо …

  • 21 December

    2019 онд Хятад, Монголын харилцааны шинэ аялал эхэлнэ

    Монголын нөхөд өө, 2019 он бидэн рүү чиглэн айсуй. Хуучин оноо үдэн шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс бүх найз нөхдийн амар мэндийг эрэн сайн сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байхын чин сэтгэлийн ерөөлийг өргөе. Өнгөрч буй энэ нэг жил Хятад, Монгол хоёр улсад маань арвин их үр өгөөжтэй жил …