Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өчигдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний …
Мэдээ мэдээлэл
February, 2019
-
13 February
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. …
-
13 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, …
-
12 February
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно
Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн …
-
12 February
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг …
-
12 February
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг товч танилцууллаа. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн …
-
12 February
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. …
-
12 February
Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” тоглолт энэ сарын 22-нд болно
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг “Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Шинэ оны эхээр “Бүсгүйн ертөнц” нэртэй шинэ цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн. Тэгвэл дуучин маань дуунд дуртай, өөрийн үнэнч үзэгч, сонсогчдодоо “Бүсгүйн ертөнц” нэртэй уран бүтээлийн ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт хоёрдугаар сарын 22-нд …
-
12 February
“Hakuho cup-2019” тэмцээнд Хөвсгөл аймгийн сурагч Б.Баднайнямбуу түрүүлжээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 в ангийн сурагч Б.Баднайнямбуу Япон улсын Токио хотод болсон “Hakuho cup-2019” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлжээ. Тус тэмцээн энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Монголоос 10 хүүхэд оролцож багаараа гуравт шалгарсан байна. Б.Баднайнямбуу нь өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод болсон “Hakuho cup–2018” сумо бөхийн өсвөр үеийн …
-
12 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, …
-
12 February
Ариана Гранде “Грэмми” хүртлээ
Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэммийн шагналыг дуучин Ариана Гранде анх удаа “Sweetener” дуугаараа хүртлээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй бөгөөд цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
-
12 February
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр /2019.02.11/ хянан хэлэлцээд доорх шийдвэрийг гаргажээ. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн …
-
12 February
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 01 дүгээр сарын сугалааны тохирол 02-р сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 01-р сарын 01-нээс 01-р сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны 02-рсарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
-
12 February
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өглөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны хоёрдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 …
-
11 February
Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхилжээ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл