Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр /2019.02.13/ 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00 цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна. Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоожээ. Харин өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин …
Мэдээ мэдээлэл
February, 2019
-
14 February
“Улаанбаатарын өвлийн наадам” энэ амралтын өдрүүдэд “Скай Резорт”-д болно
Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар …
-
14 February
Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ
2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын …
-
14 February
Танилц:Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолтууд
Гэгээн Валентины өдөрт зориулсан тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. Zorigt & Hishigdalai – Love’S Theme Concert Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагт Хаана: Crocus Event Hall-д Tасалбар: Тасалбарыг LendMN app-с 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр 2 хүн үзэх боломжтой Тоглолтонд: Дуучин Наагий (Naagii), AM-C, Lil Thug E, GINJIN, Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч: Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик) Хосуудад зориулсан нэгэн …
-
14 February
Монгол Улсад “Валентин” нэртэй гурван иргэн байдаг
Үндэсний Статистикийн Хорооноос Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан сонирхолтой инфографик бэлтгэжээ. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна. Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос бүртгэгдсэн байгаа аж. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3,180 хүн байгаа гэнэ. Тэдний хамгийн түгээмэл нэр нь …
-
14 February
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос …
-
13 February
УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, …
-
13 February
Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 12-ны өдөр гахайн африк мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн талаар тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм. Өвчилсөн …
-
13 February
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо
Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Боловсрол 1980-1990 – Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль; 1990-1992 – ЗХУ-ын Курган …
-
13 February
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл …
-
13 February
“Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д …
-
13 February
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор …
-
13 February
Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр болно
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж. Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг хоёрдугаар сарын 16-ны өдөр 16:00 цагаас …
-
13 February
“King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ
Мэргэжлийн боксын рингэнд 11 дэх тулаанаа хийж, ялалт байгуулан IBO байгуулан дэлхийн аварга болсон Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорчээ.Тэгвэл түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Гери Рассель ажээ. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug”Н.Төгсцогтын өрсөлдөгчөөр тодроод буй Рассель 30 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх тэдний …
-
13 February
АНУ-ын Сан Франциско хотод Монголчууд 2018 оны шилдгүүдээ тодруулав
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн тойрогт бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах арга хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 4-нд буюу XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн өмнөх битүүний өдөр зохион байгууллаа. Ерөнхий консул Э.Галбадрал нээж үг хэлэхдээ АНУ-ын баруун эргийн бүсэд 560 гаруй Монгол иргэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл