Мэдээ мэдээлэл

January, 2019

  • 24 January

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон дэвшүүлсэн зорилтот жилийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  Соёлын төв ордонд зохион байгуулагдлаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны …

  • 24 January

    Суурьшлын бүс доторх үйлдвэрийг нүүлгэж, шинээр барихыг хориглоно

    Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, суурьшлын бүс дотор үйл ажиллагаа явуулж эхлээд буй зарим аж ахуйн нэгжийн талаар хэлэлцсэн. Өнөөдөр нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн IX-XI дүгээр хорооны нутаг дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгав. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон …

  • 24 January

    “Онцгой Жаргалант” сувилал цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь боллоо. Эрүүл мэндийг цахим системийг нэвтрүүлснээр сувилуулагчдын өвчний түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон эмчийн үзлэгийг  цахимаар хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр сувилалд хэвтэн …

  • 24 January

    Орцонд эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг нэг сар хорихоор боллоо

    Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаа нар шуурхай баривчилсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн Б-г нэг сарын хугацаагаар цагдан хохироор болжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо “Сити-18” байрны орцонд “манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн” тухай хохирогчийн аав дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн …

  • 24 January

    Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр“Эдийн засгаа төрөлжүүлж, …

  • 24 January

    У.Хүрэлсүх: Утаа бууруулах ажилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын оролцоо чухал

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ …

  • 24 January

    Цагдаагийн ерөнхий газраас ЭХЭМҮТ-д хүчилтөрөгчийн аппарат хандивлав

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 0-28 хоногтой хүүхдүүдэд нэн шаардлагатай, 10 нэр нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өглөө.  Энэ …

  • 24 January

    Агаарын бохирдол ихтэй үед гадуур гарахгүй байхыг зөвлөж байна

    Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн Та цаг тутам агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг агаар.мн сайтаас хараарай.  

  • 24 January

    ЦЕГ: 19 настай байлдагчийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор эсийн шинжилгээ авсан

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар /2019.01.22/ золгүй байдлаар амиа алджээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад”Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дуудлага 2019 оны 1-р сарын 22-ны өдрийн 17:30 минутад ирсэн. Тус цэргийн ангид …

  • 24 January

    “Магнай трейд”-ийг гурван саяар торгожээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэгдүгээр сарын 14-нд Агаарын чанарыг сайжруулах IV бүсэд буюу Баянзүрх дүүрэгт байрлах “Магнай трейд” компанийн эзэмшлийн газарт байрлах манаачийн гэрт түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй /3 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг арилгуулжээ.

  • 24 January

    Авлигатай тэмцэх газраас жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын …

  • 24 January

    АТГ: УИХ-ын хоёр гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас 2019 …

  • 24 January

    Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа хийлээ

    Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа өчигдөр амжилттай хийж дуусчээ. Мэс засал өглөө эхлэн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Мэс заслын дараах нэг дэх хоног дээрээ байгаа учраас биеийн байдлын талаар үнэлж, мэдээлэл өгөх боломжгүй байдаг талаар ХСҮТ-өөс мэдээлж байна. Өчигдөр хийсэн мэс заслын үеэр Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар ирсэн гэдгийг Эрүүл …

  • 24 January

    Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ

    Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар  тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын …