Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас 2019 …
Мэдээ мэдээлэл
January, 2019
-
24 January
Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа хийлээ
Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа өчигдөр амжилттай хийж дуусчээ. Мэс засал өглөө эхлэн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Мэс заслын дараах нэг дэх хоног дээрээ байгаа учраас биеийн байдлын талаар үнэлж, мэдээлэл өгөх боломжгүй байдаг талаар ХСҮТ-өөс мэдээлж байна. Өчигдөр хийсэн мэс заслын үеэр Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар ирсэн гэдгийг Эрүүл …
-
24 January
Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ
Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны …
-
24 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын …
-
23 January
Арван настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ
Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд, газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай байхад хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж хүүхдүүд хурдан морины үсэргээ, сунгааны үеэр мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос эхлээд амиа насаа алдах хүртэл сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн ноцтой хохирол амссан тохиолдлууд олноор гарсан. Тэгвэл 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос …
-
23 January
Монгол Улс Барбадос улстай дипломат харилцаа тогтоолоо
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан …
-
23 January
Дэлхийн банкны санхүүжилтээр “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Дэлхийн банкны “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийн багийн ахлагч, тус банкны агробизнесийн салбарын ахлах мэргэжилтэн Сита Мачандраа тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр(2019.01.21) хүлээн авч уулзлаа. Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” …
-
23 January
ЕБС-ийн Хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношлогоонд хамруулж байна
Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг. Өнгөрсөн оны намар нийт …
-
23 January
Шинэ клип: Дуучин Бямбаа “Донжтой бүсгүй”
Өвөрмөц донжтой нэрнээсээ эхлээд сүүлийн үед залуучуудын сонирхлыг татаад буй “Донжтой бүсгүй” гэх шинэ уран бүтээлийн клипийг та бүхнийхээ сонорт хүргэж байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Бямбаагийн тус уран бүтээл нь сонирхолтой хэмнэл, өвөрмөц үг аялгуугаараа урлагийн салбарт цоо шинэ өнгө төрх нэмлээ. “Донжтой бүсгүй” дууны шүлгийг MУСГЗ Ш.Гүрбазар, Хөгжим- Шагай “Гурван бүдүүн хамтлаг”, Хөгжмийн найруулга Ц.Уянга, Хоолой бичлэг …
-
23 January
Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик буурахгүй, зөрчлүүд улам нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэлд үйлдэгджээ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шат дараатай ажил хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй ч эрх зүйн боловсрол тааруу, мэдээ мэдээлэл дутмагаас болоод иргэд …
-
23 January
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ
Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх …
-
23 January
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна
Сүүлийн үед олны анхаарал татаад буй сэдвүүдээр MMCG судалгааны агентлагаас судалгаа хийжээ. Тодруулбал, Салхитын мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, МАНАН бүлэглэлийн эсрэг иргэдийн жагсаал, Хотын даргын талаарх, Ерөнхийлөгчийн хууль санаачилсанд, Улс төрчдийн рейтинг зэрэг сэдвээр судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас тоймлон хүргэж байна. Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж иргэд үнэлжээ 1. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу …
-
23 January
Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болов. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн …
-
23 January
Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов. Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын …
-
23 January
Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 26,27-нд зохион байгуулна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм. Аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл