Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ. Тодруулбал, тус төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрт үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 9:00-15:00 цагийн хооронд хийж байна. Вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж. Харин томуугийн вакцинд эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, …
Мэдээ мэдээлэл
October, 2018
-
31 October
Б.Батзориг:Хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгч байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргасантай холбогдуулан сайд Б.Батзориг Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна” гэлээ.
-
31 October
Хятадын иргэн их хэмжээний валют хилээр оруулж ирэх гэж байгаад баригджээ
Их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентген аппаратаар шалгажээ. Энэ үеэр БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар нягтлах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 …
-
31 October
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар очсон Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд “УБЦТС” төрийн өмчит хувцаат компанийн захирлаар ажиллаж байсан юм.
-
31 October
МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа
МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдлаа.Бүлгийн хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн байна.Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж …
-
31 October
Цэцэрлэгийн хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлнэ
Нийслэлийн ИТХ–ын ээлжит XIX хуралдаан үргэлжилж байна. Үдээш хойшхи хуралдаанаар төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 оны үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ирэх оны үндсэн чиглэлийг таван бүлэгт хуваан, 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрхэн хийх, мөн тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ямар ажил санаачилж буйг тодруулж байна. Төлөөлөгчид ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж, шинээр барих ажлыг …
-
31 October
Ж.Батбаясгалан: Ирэх онд халаалтын 70 зуухыг буулгана
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид зарим арга хэмжээний талаар тодруулга авч байна. Төлөөлөгч Ж.Сандаг-Очир:Төсвөө хэлэлцээгүй байж ажил хэлэлцэх нь зөв үү. Төлөвлөсөн ажил хэрэгжих боломжтой юу? Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: Ирэх оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцээгүй …
-
31 October
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэллээ
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, …
-
31 October
Ц.Байгалмаа: Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай
Японы Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд аравдугаар сарын 23-нд болов.Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал …
-
31 October
Сирид цэргийн бааз байгуулж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг зорьж байна гэж мэдэгджээ
Курдуудыг хамгаалах нэрийдлээр АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн баазууд болон нисэх онгоцны буудлууд байгуулж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготойг нь гэрчилж байна гэж Сирийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Валид Муаллем Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг SANA” агентлаг уламжилжээ.
-
31 October
Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна
Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
-
31 October
Фэйсбүүк компани цахим орчны зохистой хэрэглээний боловсрол олгоход Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Фэйсбүүк компаниас жил бүр зохион байгуулдаг “APAC Safety Summit 2018” буюу Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапурт аравдугаар сарын 24-26-ны өдөр боллоо. Ази номхон далайн орнуудын хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцэж, улс орнууд хоорондоо жишээ туршлагаа солилцдог тус чуулганд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга …
-
31 October
Богдын музейн газарт зөвшөөрөлгүй байрласан дэлгүүрийг чөлөөлнө
Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” компанийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тус бэлэг дурсгалын дэлгүүрийг чөлөөлүүлэх хүсэлтийг 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн аж. Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд …
-
31 October
Нийслэлийн Аврах 105 анги “Алдрын танхим”-тай болов
НОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Аврах анги 105-ын удирдлагууд болон алба хаагчид оролцсон юм. Албаа сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор бүтээсэн “Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, олон улсын аврах ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулсан бүтээлүүд …
-
31 October
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …