Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 30 October

    Алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

    Нийслэлийн түүхт 379 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа. “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр НОБГ-ын сантехникийн слесарь Д.Пүрэвцоо, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйлчлэгч Б.Оюунмаа, Нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар нарыг шагнасан бол “Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн …

  • 30 October

    Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын …

  • 30 October

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хуралд оролцож байна

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир энэ сарын 29-30-ны өдрүүдэд Испани Улсын нийслэл Мадрид хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентчдын анхдугаар чуулга уулзалтад оролцож байна. Испани Улсын Сенатын тахимын дарга Алберто Фабра чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр энэхүү чуулга …

  • 30 October

    У.Хүрэлсүх: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал

    “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны их танхимд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монгол банк, Монгол Банкны холбоо хамтран зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн судлаач багш нар, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, …

  • 30 October

    Эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам маргаашнаас хэрэгжинэ

    Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Журамд зааснаар дараах хөнгөлөлт эдлэх юм. ҮҮНД: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх; Аймгийн төв …

  • 30 October

    “Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно

    УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа …

  • 30 October

    Б.Баярсайхан:Соён гэгээрүүлэх салбарт авлигын асуудал байж болохгүй 

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Удаан хугацаанд Төрийн нарийн бичгийн даргагүй байснаас танай салбарт олон ажил гацаж, ялангуяа томилгоо хийгдэхгүй байгаа гэсэн яриа гарсан. Салбар зөвлөлөө байгуулж чадсан уу. Ажилдаа орсноос хойш ямар ажил амжуулаад байна вэ? -Ажилдаа буцаж томилогдоод яг хоёр сар болж байна. Энэ хугацаанд яамныхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, Засгийн газрын …

  • 30 October

    Гүтгэлэг тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад хариуцлага тооцуулахаар өгчээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлсэн” гэх мэдээлэл гарчээ.

  • 30 October

    Улсын харцага Н.Золбоо багш нарыг урамшуулжээ

    Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаан давж Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагийн Золбоо энэ сарын 28-нд цолны мялаалгаа хийжээ. Энэ үеэр Улсын харцага Нацагийн Золбоо бөхийн эрдэмд хөтөлсөн багш нартаа хүндэтгэл үзүүлж улсын харцага Д.Батболдод 20, улсын заан О.Одгэрэлд 10, чөлөөт …

  • 30 October

    Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхийг үгүйсгэсэнгүй

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг үгүйсгэсэнгүй. “Би ерөнхийлөгч болохыг хүссэн. 2021 оны нэгдүгээр сард ардчилсан үзэл бодолтой хүн Цагаан ордны Зууван танхимд байх юм бол бидэнд хийх ажил маш их байгаа гэж бодож байна” хэмээн Клинтон “Recode” мэдээллийн эх сурвалжид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Клинтон мөн “2021 онд ардчилагчийг Цагаан ордны эзэн болгохын …

  • 30 October

    Помпео, Болсонару нар утсаар ярьжээ

     Даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару утсаар ярьж, хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн байна.

  • 30 October

    Алга болсон зургаан настай хүүгийн цогцсыг траншейнаас олжээ

    Аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглож байгаад сураггүй алга болсон зургаан настай Б.Амгаланбаяр хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон хүүгийн цогцсыг хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь …

  • 30 October

    Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу

    ХУУЧИН ТӨРИЙН “ХУЛГАЙЧ” САЙД “Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд …

  • 30 October

    Гараагүй байгаа шийдвэрийг улстөржүүлэх хэрэгтэй гэж үү, үйлдвэрлэгчид ээ

    Үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгч компани тавгийн ул боов, бялуу зэргийг тонн тонноор нь хөлдөөж орхиод, худалдаанд гарах өдрөө он сар тавиад явуулдаг тухай үйлдвэрт ажиллаж бай­сан найзаасаа сонсчихоод чихэндээ итгээгүйсэн. Хиамны худалдагч хийж байсан танил эгч он сар өөрчлөх нь худалдахаас хэцүү хэмээн ярьж байсныг сонссоноос хойш хиам­ны хэрэглээгээ нэгмөсөн цэгцэлж байв. Өглөө бүр шинэхнээрээ хэрэглэгчийн сагсанд очих ёстой хүнсний …

  • 30 October

    ЦЕГ:Туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарагдсан

    Цагдаагийн алба хаагч  ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон гэх тайлбартайгаар дээрх зураг цахим хуудаснаа өчигдөр  /2018.10.29/ тархсан юм. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд ““Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 08:00 цагийн үед Их тэнгэр орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед Хан-Уул дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг …