УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн 5000 гаруй өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.Тэрбээр, саналаа албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Баянхонгор аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
16 November
Элчин сайд Я.Ариунболд итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барив. ИЖБ барьсаны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.
-
16 November
ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол …
-
16 November
Х.Нямбаатар: Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана
Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчлэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг …
-
16 November
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн …
-
16 November
Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо энэ сарын 17, 18-нд болно
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна. Өнөөдөр “Вансэмбэрүү-2018” экспод оролцохоор …
-
16 November
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. …
-
15 November
Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт гардуулж, сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Улаантай хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх ажил, салбарын төсөл, төсвийн асуудлаар санал солилцож, ярилцсан …
-
15 November
Академич Л.Болд Туркийн шинжлэх ухааны академийн шагнал хүртэв
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртлээ. Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны гурван салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ. Тэрбээр VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа …
-
15 November
Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын …
-
15 November
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал …
-
15 November
Э.Энхбямба ФИБА-гийн олон улсын шүүгчийн авчээ
Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байна. Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгч тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Э.Энхбаямба маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
-
15 November
Япон Улсын Токио хотноо Цөмөөхэйг тоглолоо
МБХСан, УДБЭТ, Комаки балет компани хамтран Цөмөөхэй тоглолтыг 2018 оны 10-р сарын 27,28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Цөмөөхэй төслийн хүрээнд Монгол улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдаж байгаа нь онцлох зүйлийн нэг байсан юм. Уг тоглолтонд МБХС-н тэргүүн Соёлын Элч, МУГЖ Д.Алтанхуяг, УДБЭТ-н гоцлооч МУГЖ О.Анужин, СТА Б.Саруул, СТА М.Од УДБЭТ-н бүжигчин Б.Төгөлдөр , Олон …
-
15 November
ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүнийг томиллоо
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн, тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Билгүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын …
-
15 November
Б.Наранхүү:Дүүгийнхээ зээлийг нь төлөөд өгнө
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн Б. Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр ХХК” энэ оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга …