Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 30 August

    Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувь нь цэцэрлэгт хамрагдана

    2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 …

  • 30 August

    Биеэ үнэлэгчтэй хоноглосон сагсан бөмбөгчдийн тэмцээнд оролцох эрхийг хасжээ

    Индонези улсад амжилттай үргэлжилж буй Азийн спортын наадмын үеэр зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийн албан ёсны тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан тухай Японы сагсан бөмбөгийн холбооноос лхагва гарагт мэдэгдэв.

  • 30 August

    Хонь, ямааны махны экспорт 4.3 дахин нэмэгджээ

    Манай улс 2018 оны долоодугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642.5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14.3 тэрбум төгрөгөөр …

  • 30 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа. УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 …

  • 30 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны наймдугаар сарын 30-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Баян дөхөм, иргэн Долгорсүрэн, Очирсайхан, болон ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 18-р хороо 4-р хорооллын 10, 28/1, 28/2, 42, 43, 80-р байр болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 1-р …

  • 30 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. …

  • 29 August

    Ерөнхийлөгчийн зөвлөхийг ШЕЗ-д томилох уу

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах явц өрнөх ёстой. Гэхдээ Т.Мэндсайханыг долдугаар сард чөлөөлөхөөс ч өмнө эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй Р.Булгамааг түүний оронд томилох тухай яриа шүүхийнхний дунд гарсан байлаа. Энэ яриа одоо ч сарниагүй бөгөөд тун удахгүй томилгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд …

  • 29 August

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлов

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал  өнөөдөр хуралдлаа.Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл  нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд  танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн …

  • 29 August

    Долоон бурханд хүслээ шивнэхийн учир

    Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн …

  • 29 August

    Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

    Энэ сарын сүүлч болон есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар тодруулбал, наймдугаар сарын 29-ний өдөр зарим газраар, 30,31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо Алтайн уулсаар хур тунадас орно хэмээн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

  • 29 August

    Долоон хүний амь хохироосон ослын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан …

  • 29 August

    Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ

    Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн “Мария” хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ. Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ. Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн …

  • 29 August

    Монгол Улсад суух ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр Сергей Диордица томилогджээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицагийн Итгэмжлэх захидлыг өчигдөр хүлээн авав. Сайд Д.Цогтбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд ДЭМБ олон арван жилийн хугацаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж ирснийг цохон тэмдэглэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэндийн холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллагатай олон чиглэлээр хамтран …

  • 29 August

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд зочилсон нь ӨЗО-ны Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж байгаа үүргийг …