Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 1 September

    Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн ИТХ-аас  2014 онд нийслэлийн зарим гудамж замуудад  тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийсэн билээ.Тэгвэл есдүгээр сарын 1,2-ны бямба, ням гариг буюу өнөөдөр маргааш хоёр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  

  • 1 September

    Эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээнд Японы тамирчин түрүүлэв

     Азийн спортын наадмын хүрээнд баасан гарагт Индонезийн Палембан хотноо эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээн болсон ба энэ төрөлд Японы тамирчин Юко Такахаши түрүүлсэн байна.

  • 1 September

    “Apple” компани шинэ загварын гар утсаа танилцуулах төлөвтэй байна

    “АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 12-ны өдөр манай компани олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компанийн удирдлагууд баасан гарагт мэдэгдэв.

  • 1 September

    П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

    “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон юм. Гэвч түүний алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Учир нь түүний допингийн шинжилгээнээс допинг илэрчээ. Түүний допингийн А, Б …

  • 1 September

    Их мастер А.Энхтуул 100 шатарчинтай зэрэг тоглоно

    Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготой бөгөөд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборт 9 дугаар сарын 02-нд буюу энэ ням гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна. 100 суудалтай танхимд тоглолт …

  • 1 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …

August, 2018

  • 31 August

    “Улаанбаатар түншлэл”-2018 Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, …

  • 31 August

    Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбай Налайх дүүрэгт баригдана

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд өчигдөр дүүрэгтээ ажиллалаа. Тэрбээр, юуны түрүүнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга …

  • 31 August

    Боксийн тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө өрсөлдөнө

    Азийн Наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.Монгол улсын шигшээ багийн гишүүн, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар дөнгөж сая Хятадын боксчныг 5:0 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарлаа. Э.Цэндбаатар маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт Узбекистаны тамирчин Шункор Абдурасуловтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Б.Чинзориг өнөөдөр орой 20:15 …

  • 31 August

    Ц.Цогзолмаа: ЗГ-аас багш нарын үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн

    Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэллээ. Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байгаа. Тэд өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх …

  • 31 August

    Унгар улс 1990 оноос хойш Монголд 2.4 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, тус бүлгийн гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват …

  • 31 August

    Жолоочгүй автомашин өнхөрч, нэг настай хүүхэд энджээ

    Замын цагдаагийн албанд нийт 2018 наймдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэнээс ес нь бага насны хүүхэд байсан аж. Мөн орон нутагт хоёр бага насны хүүхэд, гурван том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг шалгаж буй юм. …

  • 31 August

    Гэрэл ойлгогч самбаруудыг байршуулж байна

    Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ.

  • 31 August

    120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх 16 самбар байршуулжээ

    Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны …

  • 31 August

    Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр алт, Л.Отгонбаатар, Б.Мөнхтуяа нар хүрлийн төлөө барилдана

    “Жакарта-Палембанг 2018” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78,+78, эрэгтэйчүүдийн -90,-100,+100 кг-ийн жингийн барилдаанууд өнөөдрийн 10:00 цагаас эхэлж явагдаж байгаа билээ. Манай улсын тамирчдаас Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд, Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд хэсгээсээ шалгарч алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. Г.Алтанбагана Афганистан, Узбекистан, Тажикистан улсын тамирчдыг өмнөх даваанууддаа ялж шигшээ барилдаанд шалгарсан бол Ө.Дүүрэнбаяр Тажикистан, Иран улсын тамирчдыг ялж …