Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 21 November

    1995 онд үйлдсэн террорист халдлагын сэжигтнийг баривчилжээ

    1995 онд ОХУ-ын өмнөд нутгийн Буденновск хотод үйлдсэн террорист халдлагын өөр нэг сэжигтнийг баривчилсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас мягмар гарагт мэдээлэв. Уг халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 415 хүн шархдаж байжээ. Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, уг этгээд нь 1978 онд төрсөн Хазвах Черхигов гэгч байсан бөгөөд үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй аж. Шамиль Басаев тэргүүтэй босогчдын …

  • 21 November

    АНУ: ОХУ-аас бусад орон Сириэс цэргээ гаргах хэрэгтэй

    Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Франклин Жефри хэвлэлийн бага хурлын үеэр, “Иран Сириэс цэргээ гаргаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олсны дараа бусад орон тус улсаас цэргээ эргүүлэн татах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

  • 21 November

    Си Жиньпин, Родриго Дютерте нар санамж бичиг байгууллаа

    БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дютерте нар Өмнөд Хятадын тэнгист хамтран байгалийн хий, нефть олборлох санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр төрийн тэргүүн өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод уулзсан байна. Үүний зэрэгцээ тэд Манил хотыг Лусон аралтай холбодог төмөр замыг шинэчлэх, Манила хот орчмын усны хангамжийг сайжруулах далан байгуулах зэрэг тусламжийн 29 төслийн тухай хэлэлцээр байгуулжээ. Хоёр …

  • 21 November

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо их хурлаа товложээ

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо 2018 оны 11 сарын 24нд ээлжит бус их хурлаа товложээ. Уг их хуралаар таеквондочид шинэ дүрэмээ батлан, шинэ удирдлага сонгоно.

  • 21 November

    Чикагод болсон халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгджээ

    Даваа гарагт АНУ-ын Чикаго хотын эмнэлэгт болон эмнэлгийн ойролцоо зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас эмч, их сургуулиа төгсөөд удаагүй байсан эмийн санч болон цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн байна.

  • 21 November

    “iPhone”-ий шинэ загваруудын үйлдвэрлэлийн захиалгыг бууруулжээ

    Америкийн “Apple” корпораци өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан “iPhone” ухаалаг утасныхаа “iPhone XR”, “iPhone XS” болон “iPhone XS Max” гурван шинэ загварын үйлдвэрлэлийн захиалгыг сүүлийн долоо хоногуудад бууруулжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжлав.

  • 21 November

    Б.Гүнчинсүрэн: Түүх архелогийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй

    Өчигдөр Баянхонгор аймгийн Заг сумын иргэд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар Заг сумын Эх булаг хэмээх газарт хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Гүнчинсүрэнгээс тодрууллаа. -ШУА-ийн түүх археологийн хүрээлэн “Цэнтрал Эшиа Майнинг” компанийн захиалгаар хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Сумын иргэд тайлангаа …

  • 21 November

    Сүхбаатарын талбайн шинэ жилийн шоуны найруулагчийг сонгон шалгаруулна

    Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршиж байна. Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, …

  • 21 November

    Хан-уул дүүрэг ангилагдсан дахивар хог хаягдлаа тээвэрлэж эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна. Тус ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. …

  • 21 November

    НОБГ-ын алба хаагч Х.Ганзориг таван ханатай гэртэй боллоо

    НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сантехникийн сласерь Х.Ганзоригт “Голомт банк”, “Бласт” ХХК-аас таван ханатай гэр өгөв. “Голомт банк”, “Бласт” ХХК-ийн хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү нэг алба хаагчийг иж бүрэн гэртэй болгосон юм гэж НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээлэв.  

  • 21 November

    АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ хоёр хуваалаа

    Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ. Гэвч үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар хоёр хуваагдаад байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том …

  • 21 November

    Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.21/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Энэ сарын 7-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу тэдний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг энэ сарын 21-ний 10.00 цагт хийхээр товлосон юм. Өнөөдөр …

  • 21 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 …

  • 20 November

    Таван настай хүүг аварсан алба хаагчдыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

    Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа. Таван настай  Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн  цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн …

  • 20 November

    Нийслэлийн өрхийн эмч нарын ажил мэргэжлийн уралдаан боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ дагуу өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, эмч, ажилчдын эрэмбэлэн ангилалт, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны “Үйл ажиллагааны нэгдсэн удирдамж батлах тухай” А/56 дугаар тушаал …