Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монгол Улсад ирэхээр болсон байна. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
22 November
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 19-24 хэм, Хангайн уулархаг нутаг, …
-
21 November
ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор …
-
21 November
Хууль зүйн Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцууллаа. УИХ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн …
-
21 November
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов. Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, …
-
21 November
ТЕГ-ын дарга Д.Гэрэл ахмад тагнуулчид хүндэтгэл үзүүллээ
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга, хурандаа Д.Гэрэл өдгөө 94 насыг зооглож буй Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны сайд асан, хурандаа генерал Сономын Лувсангомботой уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Хурандаа генерал С.Лувсангомбо Монголын зэвсэгт хүчний түүхэнд төрсөн цөөхөн хурандаа генералын нэг бөгөөд эдүгээ буй Монголын хамгийн өндөр цолтой, хамгийн ахмад настай генерал юм. Тэрбээр 1979 онд дэслэгч генерал, 1982 онд хурандаа генерал цол …
-
21 November
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив
“Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд өнөөдөр Бээжин хотыг зорилоо. Уг төслийг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Хүүхдүүдийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн бөгөөд мэс засалд орох хүүхэд болон эцэг, эхийн аль …
-
21 November
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ. …
-
21 November
ИЗНН: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна
Иргэний Зориг Ногоон намаас У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр …
-
21 November
АН-ын бүлгийн зарим гишүүд намынхаа шийдвэрийг дагахгүй
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс УИХ дахь АН бүлгийн гишүүд засаг огцруулах кноп дарахгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэж 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ярилцлагадаа илэрхийлсэн. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд уг шийдвэрийг дэмжихгүй бололтой. УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Засгийн газар …
-
21 November
Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар байр суурийг нь сонслоо. -АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ? -Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх. Гэхдээ олон …
-
21 November
М.Энхболд 65-уулаа байсан бол одоо 27-лхнаа үлдлээ
Өнөөдөр Монголд засаглалын хямрал бус засаг баригчдын хэрүүл тэмцэл нүүрлэж, энэ хэрүүл тэмцэл бүхэл бүтэн улс орныг доргиож, ард түмнийг хөлдөө чирч эхлэв. Эв нэгдлийг эрхэмлэгч, төлөв түвшин гэх тодотголтой олон улс төрчдийн нүүрэндээ зүүсэн баг энэ хэрүүлийн үеэр хуурч унан, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ батлан харуулав. М.Энхболд гэдэг хүн АТГ-т шалгуулахгүй, УИХ-ын даргын суудлаас буухгүй хэмээн Засгийн газраа түлхэн …
-
21 November
Б.Энх-Амгалан: АСЕМ, Дубайн хэдэн зуун тэрбумаар яригдах хэргийг мартагнуулах гэсэн улс төрийн тоглолт явагдаж байна
Б.Энх-Амгалан: Энэ цаг үед Монгол улсын төр, Монгол улсын засаг тогтвортой байгаасай гэж үзэж байна. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандсан нөхцөл байдлын хүрээнд Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг гартаа авах гэсэн оролдлого цаашдаа улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Ийм жишээг гадны маш олон улс орны байдлаас харж болно. Тиймээс өнөөдөр …
-
21 November
С.Жавхланд О.Дашбалбар агсантай адил түүхэн үүрэг гүйцэтгэх боломж гарч ирлээ
Монголын төр өнөөдөр томоохон зөрчил тэмцэлд идэгдээд байна. Энэ нь Монголын төрд “шударга бусын хонгил” бий болгон улс төр дэх өрсөлдөгчдөө тэр хонгил руу туун оруулж ирсэн олноо “МАНАН” буюу 60 тэрбумынхан гэгддэг хэсгийнхэн төр засгийг эрхшээх гээд сүүлчийн удаа шударга үнэний төлөөх хэсгийнхэнтэй “үзэж байна”. Гарын үсэг зурсан 27 дээр УИХ дахь “МАНАН”-гийн нөгөө жигүүр болох АН-ын бүлгийн 9 …
-
21 November
БНСУ: Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана
Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан Солонгос эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах зорилготой Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана гэж БНСУ мэдэгдлээ.