Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 11 January

    “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн …

  • 11 January

    Цоохор ирвэс болон ойн булганы арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлжээ

    Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Олон улсын болон Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, улаан номд орсон Цоохор ирвэсийн 2.2 метр урттай 1 ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы 7 ширхэг арьсыг бусдад …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:  Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13, 14-нд хүйтний эрч чангарна. 2024 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас …

  • 10 January

    Төв цэвэрлэх байгууламж руу их хэмжээний химийн бодистой хаягдал ус нийлүүлж байсан газруудыг шалгуулахаар боллоо

    Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгаж, холбогдох арга хэмжээг авлаа. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий 6 компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх …

  • 10 January

    Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр …

  • 10 January

    Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийнэ

    Засгийн газрын  ээлжит хуралдаанд  орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг …

  • 10 January

    Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг …

  • 10 January

    Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг …

  • 10 January

    Г.Занданшатар: Газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэдээр хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурал гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын …

  • 10 January

    Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт

    Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлээд Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. “Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз” гэдэг гүтгэлэг тараасан.  Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд Монгол Улсын газар нутгийг 100 …

  • 10 January

    Х.Баттулга:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх шаардлагатай

    Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан гадаад хөрөнгө оруулагчдад тавих 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож байгаа нь хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшээд, мөн гэр бүлээрээ оршин …

  • 10 January

    Б.Ган-Очир: Газраа урамшуулалд өгчихдөг нэг ч гаднын улс орон байхгүй

    Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв, Ш.Түвдэндорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир, Т.Батцогт, Ц.Одонтунгалаг нар өнөөдөр /2024.01.10/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв: Өнөөдөр нийгэм даяараа гаднын хөрөнгө оруулагчийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын гэх хууль 2023 оны 06-р сард УИХ-д өргөн баригдсан. Энэ хууль гадаад иргэдийг Монгол Улсад суурьшуулах зорилготой хууль …

  • 10 January

    Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардлагаа УИХ-ын даргад гардуулна

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй. УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалт хойшлогдсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд …

  • 10 January

    АТГ:“Ногоон автобусны” хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК-д тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байна. Тендерийн хүрээнд эхний ээлжинд их багтаамжийн Евро-2 маркийн 100 автобус /ногоон/, …

  • 10 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын …