Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 8 January

    Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны …

  • 8 January

    “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр  “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ. БНСУ-ын зах зээлд ажилладаг “Хадат тур”компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба энэ …

  • 6 January

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байна

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2024.01.06) Төрийн ордны “Их Монгол” танхимд эхэллээ. Тэмцээнийг орон даяар нээлттэй зарлаж, анхан болон хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шаттай явуулж ирсэн  уламжлалтай  бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг тэмцээнийг анх санаачилж, тухайн …

  • 5 January

    ЦЕГ:Угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ 7 хүн угаартсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 19-44 насны 5 хүн, 1 настай, 8 настай эмэгтэй хүүхдүүд урьдчилсан байдлаар угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн өдрийн 06 цагийн үед “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны дугаар …

  • 5 January

    Дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа

    Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм. Монгол улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол болов. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны …

  • 5 January

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийгдэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган …

  • 5 January

    Буудлага спортын тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүүдийн ангилалд …

  • 5 January

    УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

    УИХ-ын намрын чуулганы өчигдрийн /2024.01.04/ хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуув. Тэрбээр “Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч оны өмнө л амжуулчихлаа даа, оноос хойш яах вэ. Би Дарханд байгаа ах, дүү нартайгаа бэлэн мөнгө бариад золговол сонгогч татсан хэрэгт орох уу” гэх асуултыг асуусан ба харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Г.Дамдинням гишүүн мөнгө тараахаа боль” хэмээн үг хэлсэн …

  • 5 January

    Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна

    Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их. Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Өндөрхангай, Тэс, Давст, Ховдын Алтай, Завханы Тэс, Баянтэс, …

  • 5 January

    ЗТХЯ: Орон нутгийн тийзийн үнийг 2 дахин хямдруулж, 8 аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэхээр боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Өнгөрсөн 2023 онд манай улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Тэгвэл аялал жуулчлалыг сэргээх ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймаг руу долоо …

  • 5 January

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 794 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 5 January

    УОК-ын Шуурхай штаб:Зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна

    УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зудын эрсдэлийг даван туулах …

  • 5 January

    Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг нэр дэвшүүлжээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлсэн  байна. Монгол Улсын Засгийн газраас Лхагвын Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн …

  • 5 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулна

    “GoMongolia” үндэсний брэндийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд олон нийтэд танилцуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” арга хэмжээний үеэр 2024 оноос эхлэх “GoMongolia” үндэсний брэнд улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэ сарын 14-18-нд болох Дэлхийн Эдийн засгийн чуулганы индрээс …

  • 5 January

    Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ

    Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансарын туннел орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ. Мөн Сансарын туннел …