Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 1 December

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 174 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинээр …

  • 1 December

    ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат …

  • 1 December

    Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороололд холбогдох албаныхантай ажиллав. Тодруулбал, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг ирэх жил хийхээр төлөвлөж байна. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм. НИТХ дахь МАН-ын …

  • 1 December

    “Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. “Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, …

  • 1 December

    Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

    НИТХ-ын ээлжит XX хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл …

  • 1 December

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

    НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав. УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 …

  • 1 December

    Шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ

    105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ. 18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна. Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.  Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан …

  • 1 December

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд ГБХЗХГ-ын хамт олон нэгдлээ

    Жендэрийн үндэсний хорооноос “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатайгаар зохион байгуулж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон нэгдэж байна. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго …

  • 1 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын …

November, 2023

  • 30 November

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томиллоо

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тодотгоод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар  Дамдины Энхбатыг …

  • 30 November

    Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэв.  Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 …

  • 30 November

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн …

  • 30 November

    Прокурор Хөгжлийн банкны асуудалд холбогдсон нэр бүхий 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцлээ

    Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 7 …

  • 30 November

    Шатахууны тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа, ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий …

  • 30 November

    А.А.Козлов: Монгол улсад 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Александр Александровичтэй танилцаж байгаадаа баяртай байна гээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын …