Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 14 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлж, энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргалаа. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам …

  • 14 June

    Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон …

  • 14 June

    Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж …

  • 14 June

    “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь …

  • 14 June

    ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

    Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Дэлхий даяар эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна. Сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар …

  • 14 June

    У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн …

  • 14 June

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 14 June

    С.Амарсайхан:Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банк иргэдэд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй бөгөөд иргэн тухайн зээлээс авсан шимтгэлийг банкнаас нэхэмжлэх, эргэн төлүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд  хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. …

  • 14 June

    Монгол Улс Олон Улсын кино хороодын холбоонд элсэн орлоо

    Соёлын Яамнаас кино урлагийг хөгжүүлэх чиглэлээр Олон Улсад үйл ажиллагаа явуулахад ач холбогдол бүхий Олон Улсын кино холбоодын хороо /АFCI/-д элсэн орох тухай асуудлыг 2023 оны 06 сарын 07-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ. Энэхүү холбоонд элсэн орсноор хөрөнгө оруулалтын сангуудад Монголын хууль эрх зүйн орчныг танилцуулах, Олон Улсад хамтарсан төсөл, уран бүтээл хийх боломжийг эрэлхийлэх, Олон улсын …

  • 14 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 хэмыг давж халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн …

  • 13 June

    НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол улсад айлчилна

    НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, энэ үеэр Улаанбаатар хотноо энэ оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцоно. Мөн Монгол Улсын Их Сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн …

  • 13 June

    Баянгол дүүрэг 47 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Баянгол дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн танилцуулав. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, ОНХС-гийн хөрөнгөөр 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 11 байршилд сургууль, цэцэрлэг барих, ЭХЭМҮТ-д өргөтгөл болон их засвар хийхээр төлөвлөсөн байна. 2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд …

  • 13 June

    Б.Загдсамбар:70 байршилд төлбөртэй зогсоол байгуулна

    Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Ажлын хэсэг байгуулагдан, 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-н материал ирүүлэх сүүлийн хугацаа. Мөн Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай …

  • 13 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй, зам засварын ажил хийхгүй байхад анхаарна

     Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад зохион байгуулж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-нд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх …

  • 13 June

    Ө.Ган-Өлзий:Нийслэлийн хэмжээнд 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хүүхдийн зуслангийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээлэл өглөө.  Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр  300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл …