Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2 дахь удаагаа түрүүлснээр Монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа. Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сүмоч болж байна. Монголчууд Асашёрю аварга анх түрүүлсэн 2002 оны “Кюүшү Башё”-гоос хойш 21 жилийн дараа 100 дахь …
Мэдээ мэдээлэл
November, 2023
-
27 November
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болно
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, …
-
27 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг …
-
27 November
Нүүрсний түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо зарлана
Нүүрсний хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр …
-
27 November
Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна
Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн …
-
27 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх …
-
27 November
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны 11-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар …
-
25 November
Гавьяат багш Г. Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад зохион байгуулагдаж байна
Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад өнөөдөр /2023.11.25/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадын нээлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба …
-
25 November
Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүүл орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ …
-
24 November
Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аюулгүй хотын төлөө: Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалтыг нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай цэгүүдэд камержуулалтыг хийж, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бид …
-
24 November
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо
Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх …
-
24 November
Чингис хаан одонт, Морин хуурын чуулга БНХАУ-ын Шанхай хотод тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын симфони оркестрын их танхимд толилуулах гэж байна. Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, …
-
24 November
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760 гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын …
-
24 November
Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн авто замын ажилтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж …
-
24 November
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон Засаг дарга нар оролцов. Энэ үеэр Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлсэн …