Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 24 November

    Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа

    Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аюулгүй хотын төлөө: Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалтыг нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай цэгүүдэд камержуулалтыг хийж, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бид …

  • 24 November

    Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

    Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.  100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх …

  • 24 November

    Чингис хаан одонт, Морин хуурын чуулга БНХАУ-ын Шанхай хотод тоглоно

    Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын симфони оркестрын их танхимд толилуулах гэж байна. Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, …

  • 24 November

    “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ

    “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760  гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын …

  • 24 November

    Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн авто замын ажилтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж …

  • 24 November

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

    НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон Засаг дарга нар оролцов. Энэ үеэр Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлсэн …

  • 24 November

    Баянзүрх дүүрэгт эко цэцэрлэгт хүрээлэнг 300 га газарт байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг …

  • 24 November

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудыг буцаан авахаар ярилцлаа

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, …

  • 24 November

    Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн …

  • 24 November

    Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүлжээ

    Өнөөдөр /2023.11.24/ нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд: Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу …

  • 24 November

    Н.Сугар: 2023 он дуусахаас өмнө эхний 300 гаруй автобусыг оруулж ирнэ

    Өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй.  Нийтийн тээврийн …

  • 24 November

    Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ

    Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр …

  • 24 November

    Шадар сайд С. Амарсайхан Сүхбаатар аймагт ажиллалаа

    УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа. Ц.Монхорынх энэ сарын 22-ны өдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулж, өөрсдөө малынхаа араас автомашинтай гарсан боловч шуурганд төөрсөн …

  • 24 November

    “WEB AWARDS 2023” тэргүүн наадмаар цахим сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг тодруулна

    Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “WEB AWARDS 2023” тэргүүн наадам Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүлзүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг Монголын сайтын холбоо, ЦХХХЯ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй. “WEB AWARDS 2023” наадмын үеэр – Онцлох сайт …

  • 23 November

    Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо

    Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдлаа. Тус хурлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргыг сонгох сонгууль болов. Сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдлөө. Урбанист Э.Золзаяа нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдлоо.