Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 22 November

    Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний …

  • 22 November

    Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ажлаас нь чөлөөллөө

    Хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч …

  • 22 November

    Х.Нямбаатар:Төлбөртэй бүс тогтоох хуулийн төслийг татсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар  мэдээлэл өглөө. Тэрбээр “Төлбөртэй бүсийн асуудлыг зарим хүмүүс гуйвуулж, иргэдээс шууд 27500 төгрөг авах гэж байгаа юм шиг худал мэдээлэл гаргаж байгаа. Уг нь төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д өгөх тухай зохицуулалт байсан. Энэ санаачилгыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. …

  • 22 November

    Х.Нямбаатар: “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн

    Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Улаанбаатар смарт карттай үргэлжлүүлэн хамтран ажиллах уу? -“Улаанбаатар смарт карт” ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй 30 жил хамтран ажиллах гэрээтэй юм билээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Хоёрдугаарт , нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт, нийт орлогын 10 хувийг …

  • 22 November

    Х.Нямбаатар:Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай яриа гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар танилцуулсан уу, ямар үндэслэлээр ийм санал гаргасан бэ? -Тийм санал огт гаргаагүй. Засгийн газрын хуралдаан дээр ийм зүйл яриагүй. Харин энэ тав дахь өдөр нийтийн тээврийн …

  • 22 November

    “Үндсэн хууль – 100 жил” парламентын мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно

    Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй ажлуудын нэг болох “Үндсэн хууль – 100 жил” парламентын мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн юм. Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулж дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, …

  • 22 November

    Х.Нямбаатар:11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас татаж авсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Ногоон автобусыг үйлдвэрлэгчид нь буцаах асуудал юу болсон бэ? -“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт өгчихсөн. АТГ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад …

  • 22 November

    Хуурамч эмийн борлуулалтыг бууруулах асуудлаар хамтран ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол шинжлэх ухааны яам, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх …

  • 22 November

    АМГТГ: АИ-92 авто бензиний 23 хоногийн нөөцтэй байна

    Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны нөөцийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84,085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,365 тонн, АИ-92 автобензин 28,168 тонн, АИ-95 автобензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоног, АИ-95 автобензин 27 хоног, Дизель түлш 19 …

  • 22 November

    Г.Занданшатар: Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна

     “Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан …

  • 22 November

    “УБТЗ” ХНН: Тээврийн хэмжээ өсөж, ачилтын захиалга огцом нэмэгдэж байна

    Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон цемент тээвэрлэдэг битүү вагоны хангалтын талаар “Улаанбаатар төмөр зам”-аас тодрууллаа. -Монгол Улсын стратегийн нэн шаардлагатай өргөн хэрэглээний ачаа бараа, улирлын чанартай барилгын материал, гурилын үйлдвэрүүдийн ургац тээвэр, үр тариа, экспортын рапс, хивэг, дулааны цахилгаан станцуудын нүүрс, импортын ачааны шилжүүлэн ачилтын тээвэрт “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Тухайлбал, “Улаанбаатар …

  • 22 November

    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн …

  • 22 November

    Сургууль орчмын үзэгдэх орчин муу, харанхуй байршлуудад лед гэрлэн гарц хийнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчмын бүс дэх хүүхэд хамгааллыг …

  • 22 November

    ОБЕГ:Цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа

    Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал,  Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон …

  • 22 November

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон  говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр …