Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 26 December

    “Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын ёслолын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтан албан хаагч, 380 сэтгүүлч оролцсон энэ өдрийн баярын  чимэхэд БНХАУ-ын өмнөд мужид ургадаг байгалийн жимсийг 100 хувь органик аргаар шахаж, савалдаг “Жимсээ ч иднэ, жүүсээ ч ууна” уриатай “PU …

  • 26 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно

    Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ” уриан дор “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас болох юм. Өчигдөр  этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа. Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, …

  • 25 December

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “ АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа

    Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын  Vainer компанитай хамтран өнөөдөр /2023.12.25/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай  “АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа. “АLL IN ONE” дэлгэцтэй  компьютер хандивлах арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал, БНСУ-ын …

  • 25 December

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа

    Монгол Улсын Засгийн газар  өнөөдөр  /2023.12.25/  Хөгжлийн банкны “Самурай”  бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …

  • 25 December

    Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

    Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны “Самурай”  бондын өрийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” гэв. Монгол Улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт …

  • 25 December

    Сүхбаатарын талбайд 12-р сарын 25-30-ний өдрүүдэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээ болно

    Жил бүрийн 12 дугаар сарын шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглаж, дурсамжаа мөнхлөн үлдээдэг билээ. Д.Сүхбаатарын талбайд цуглаж буй нийслэлчүүддээ, жуулчдад зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгүүдээр хүргэж эхэллээ. Түүнчлэн талбайн асарт 12 дугаар сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас …

  • 25 December

    ОБЕГ: Улаанбаатар гурилын үйлдвэрийн агуулахад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, …

  • 25 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …

  • 22 December

    Ш.Гантөмөр:Дугаарын хязгаарлалтад орохгүй тээврийн хэрэгслүүд таних тэмдэг, логотой байх шаардлагатай

    Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр мэдээлэл өглөө. Тэрбээр“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон холбогдох захирамжид дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөхөөр заасан тээврийн хэрэгслүүд нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөнд хязгаарлалтгүйгээр оролцож болно. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь таних тэмдэг, логотой байх шаардлагатай. Такси, …

  • 22 December

    Н.Намуу:Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг …

  • 22 December

    Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна

    “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн …

  • 22 December

    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг 56 хувиар өсжээ

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хийсэн судалгаагаар 2023 онд 32 төрийн албан хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдож, 25 хувь нь Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд дүүргийн боловсролын хэлтэстэй хамтарч тус дүүрэг дэх 61 цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хуурамч диплом ашигласан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх …

  • 22 December

    Д.Ганбат: Нүүрсний түр хороо бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар байр сууриа илэрхийллээ.   Тэрбээр “Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, …

  • 22 December

    Э.Энх-Амгалан: Иргэд орцонд тамхи татсанаар СӨХ галын дохиоллыг салгаж, эрсдэл үүсгэдэг

    Сүүлийн өдрүүдэд объектын гал түймэр гарч, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох зэрэг аюул буурахгүй байна. Үүний шалтгаан нь иргэд галын дохиоллын системээ дур мэдэн унтраадаг, авч хаядаг зэрэг буруу үйлдэл нь аюулын түвшинд хүргэдэг талаар албан хаагчид ярьж байгаа юм. Объектын гал түймэр гарах шалтгаан нөхцөл болон аврах ажиллагааны үед саад болдог зүйлсийн талаар ОБЕГ-ын Гал …