Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 13 December

    Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

    Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид “Нэр дэвшигчийн үнэмлэхээ” гардан авлаа. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал,  АН-ын удирдлагууд, үе үеийн АЗХ-ны удирдлагууд оролцлоо. Энэ сарын 18-ны өдөр хуралдах Ардчилсан залуучуудын холбооны есдүгээр чуулганаар тус холбооны  зургаа дахь ерөнхийлөгч тодрох бөгөөд энэхүү өрсөлдөөнд Монхооны Амгаланбаатар, Буянаагийн Ган-Очир, Булганбаатарын Батзаяа нар нэр дэвшиж байна.

  • 12 December

    Б.Лхагвасүрэн: 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилго тавьсан

    “Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” бодлогын хэлэлцүүлэг Монголбанкинд эхэллээ. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх амлалтын ахиц, Тогтвортой хөгжлийн болон ногоон орон сууцны санхүүжилт, ногоон хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн татварын олон улсын туршлагын талаар хэлэлцэж байна. Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур …

  • 12 December

    Б.Оргил, Г.Сарнай нар холимог тулааны ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол …

  • 12 December

    Б.Эрдэнэцэцэг: Өмнөговь аймаг 2024 оныг Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласан

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд “Удирдах ажилтны манлайлал, чадавхыг бэхжүүлэх нь” арга зүйн хэлэлцүүлгийг салбарын удирдлагуудын дунд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцон хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, гэр бүлийн хөгжил, …

  • 12 December

    Х.Нямбаатар:Ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар …

  • 11 December

    Л.Оюун-Эрдэнэ:Өнгөрсөн 30 жилд агаар, ус, хөрс гэх зэргээр тус тусдаа бодлого гаргаж, хүч тарамдсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ. Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган …

  • 11 December

    “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хүүхэд, гэр …

  • 11 December

    Автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж …

  • 11 December

    О.Номинчимэг:Сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл өрхүүд нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах,  зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл. …

  • 11 December

    Нүүрсний сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно

    Нүүрсний  хоёр дахь сонсгол 12-р сарын 18-22 өдрүүдэд болох бөгөөд өнөөдөр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга  Б.Энхбаяр сонсголд гэрчээр оролцох  хүмүүсийн нэрсийг зарлалаа. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрс: –НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг – УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат -Зам, тээврийн хөгжлийн сайд  асан А.Гансүх -Ерөнхийлөгч асан Х.Баттулга – ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан -Тавантолгой түлш компанийн …

  • 11 December

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

    Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит …

  • 11 December

    Ш.Энхтөр: Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан

    Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн. Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, …

  • 11 December

    “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн …

  • 11 December

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн  нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан. …

  • 11 December

    Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг НЭГ жилээр хаслаа

    “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон.  Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.  Түүний үйлдлийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 9-ны өдөр хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр …