Мэдээ мэдээлэл

March, 2023

  • 24 March

    Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлын эхэнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор түр хөдөлгөөн зохион байгуулалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 …

  • 24 March

    Усны салбарын үндэсний чуулганаар Ерөнхийлөгчийн онцолсон дөрвөн шийдэл

    Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, усны салбарт анхаарал хандуулж ажиллах дараах дөрвөн чиглэл, шийдлийг онцоллоо.  Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.Манай …

  • 24 March

    Экспортыг хэвийн түвшинд хүргэж эдийн засгийн салбаруудад шаардлагатай валютын дутагдлыг арилгана

    Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудал Өнгөрсөн онд геополитикийн болон Ковид-19 цар тахлын хосолмол хүндрэл үргэлжлэн дэлхий нийтээр өндөр инфляцтай нүүр тулж, дэлхий дахинаа эдийн засгийн өсөлт 2021 оны түвшнээс даруй 2 дахин саарсан. 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.8 хувьд хүрэхээр байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр 2020 онд …

  • 24 March

    Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулна

    Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг энэ сарын 22-ний өдөр зарласан. Энэ хүрээнд Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил …

  • 24 March

    Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцуулсан …

  • 24 March

    Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд …

  • 24 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 2023 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын …

  • 23 March

    Нүүрс нэвтрүүлэхэд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох сонсголыг дөрөвдүгээр сард зохион байгуулна

    Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо гуравдугаар сарын 20-ний Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооны …

  • 23 March

    Л.Оюун- Эрдэнэ: Боловсролын зээлийн санг шилэн болгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.03.23/ МУИС-д их, дээд сургуулийн оюутан, залуучуудтай уулзаж байна. Ерөнхий сайд шинэ мянган, шинэ сэргэлтэд мэдлэг чадвар чухлыг онцолж дэлхий дахины чиг хандлага, улс орны боломж, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, боловсролын салбарын шинэчлэлийн талаар танилцуулан оюутан залуустай ярилцаж байна. Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад “Шинэ сэргэлт-шинэ мянган” илтгэл тавих үеэрээ …

  • 23 March

    Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн 2023 оны сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд жил бүр уламжлал болгон оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд өнөөдөр оюутнуудтай уулзах үеэрээ зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа. Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн …

  • 23 March

    Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байна

    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Өргөн мэдүүлсэн цагаас хойш Улсын Их Хурлын даргын 2022 оны 193 дугаар захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг …

  • 23 March

    Б.Ууганбаяр:Эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөгддөг

    Монгол  Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, 13 яам, 20 аймаг, агентлагуудад хэлэлцүүлэг өрнүүлэв.  Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөл 280 гаруй албан хаагчийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. НЗДТГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газрын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр баримт бичгүүдийн төсөлд санал дэвшүүлж, харилцан зөвлөлдсөн …

  • 23 March

    Ж.Сандагсүрэн: Нийслэлд баригдсан барилгуудын 300-400 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна.  Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар мэдээлэл …

  • 23 March

    Б.Ууганбаяр:Нийслэлд 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч …

  • 23 March

    Цасанд суусан 3 автомашиныг татан гаргажээ

    Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс …