Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний …
Мэдээ мэдээлэл
September, 2023
-
13 September
Франц улсын баг тамирчид Морьт харвааны Дэлхийн аварга боллоо
Морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ Монгол Улсад анх удаа амжилттай боллоо. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны ДАШТ-д 20 гаруй орны 90 мэргэн харваач, тамирчид өрсөлдсөн юм. “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр үргэлжилсэн тэмцээнд Франц улсын баг тамирчид түрүүлсэн бол Монгол улсын …
-
13 September
Т.Аюурсайханы холбогдсон “Ар гүнт вилла”, Ж.Мөнхбатын холбогдсон “Жаргалант” хотхонуудаас Х.Ганхуяг хаус “бэлгэнд” авсан байж болзошгүй байгаа ажээ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.09.12/ товлогдсон ч, яллагдагч Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гарсан. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж, АТГ-аас лавлагаа мэдээлэл авч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэний дараа шүүх хурлыг товлохоор завсарласан. Харин шүүх хурлын үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Нүүрсний …
-
13 September
Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа
Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавиад байна. Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач, ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ. “Органик …
-
13 September
Б.Анхзаяа:Өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнтэй
Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдсөн ба Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай болсон юм. Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн …
-
13 September
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2023 оны 09-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, …
-
12 September
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа
Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн айлчлал чухал үүрэгтэй. Хоёр орны иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хотын төлөөлөгчид гүүр болох ёстой. Коронавируст цар тахлын дараа хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та …
-
12 September
Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн бөхчүүдэд шийтгэл оногдуулжээ
Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, …
-
12 September
Номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын …
-
12 September
Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх …
-
12 September
Т.Аюурсайхан:Олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Тийм учраас сонсголоор ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг …
-
12 September
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2023 оны 09-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 …
-
11 September
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Дорноговь, Өмнөговь аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй болно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ. “Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх …
-
11 September
Ч.Батзориг: Иргэдийг хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна
Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Ингэснээр 12-14 км/цаг байсан автобусны хурд 16-18 км/цаг болж нэмэгдэж, өдрийн цагаар 20-21 км/цаг болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр”Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ …
-
11 September
Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 …