Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас энэ оны 9-р сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоолоо. Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 …
Мэдээ мэдээлэл
September, 2023
-
18 September
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна
БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна. Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн …
-
18 September
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 844 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
18 September
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2023 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас …
-
16 September
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд …
-
16 September
Өмгөөлөгчдийн гомдлоос шалтгаалж удааширсан Т.Бадамжунайгийн хэргийг Даваа гарагт шүүхэд шилжүүлнэ
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж буй билээ. Өнгөрөгч долоодугаар сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл ирэх Даваа гарагт шүүхэд шилжүүлэхээр болжээ. Гэвч олон нийт түүний хэргийн явц …
-
15 September
Д.Оюунтүлхүүр: Номоо олон түмний хүртээл болгож байгаадаа маш их баяртай байна
“Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.09.15/ эхэллээ. Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ удаагийн Үндэсний номын баярт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр өөрийн түүхээ бичсэн “Оюунтүлхүүр” номоор оролцож байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр “Номоо хоёр жилийн өмнөөс бичиж эхлээд дунд нь …
-
15 September
Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд дөрвөн өдөр үргэлжилнэ
“Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжилдэг номын баярыг энэ удаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр нэг өдрөөр сунгаж буйгаараа онцлогтой. Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэхээр “Номын нээлтийн”, “Ногоон зүлэгний” гэх хоёр жижиг тайзнаа сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр …
-
15 September
Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт …
-
15 September
Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав
Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав. “Монголын сайхан орон” тоглолтоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын …
-
15 September
Г.Ёндон: Ажилчдын цалинг шат дараатайгаар нэмэх саналыг тавьсан ч ҮЭХ хүлээн зөвшөөрөөгүй
Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласантай холбогдуулан үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж, хамтран баталсан дэгээ нарийвчлан сахиж, мөрдөж байсан. Хамтран баталсан дэгийн дотор тодорхой заалт, ойлголт байсан бөгөөд энэ хэлэлцээрт боломжтой бүх арга хэмжээг аваад үнэхээр мухардалд орсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ …
-
15 September
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлалаа
Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлалаа. Тус үйлдвэрийн ҮЭХ-оос ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй учир дахин ажилт хаялт зарлажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Ажил хаялтыг сэргээх тухай мэдэгдэлдээ “ Ажил хаялтыг түр зогсоосон шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 09 дүгээр …
-
15 September
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна. ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6хувь …
-
15 September
Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын …
-
14 September
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо
Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд, Дундговь аймагт дээрх төвийг барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон талт хөгжлийн цогц тогтолцоог төлөвшүүлэх, …