Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 20 September

    Нүүрсний хэрэгт БНХАУ-ын прокурорын газраас хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ

    Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …

  • 20 September

    Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов

    Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон …

  • 20 September

    “Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 9-р  сарын 20–26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах …

  • 20 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ. Дэлхийн 100 гаруй …

  • 19 September

    Уурхайчдын “Эрдэнэс хотхон” нээлтээ хийлээ

      “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна. “Эрдэнэс хотхон” нь …

  • 19 September

    Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийв. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 …

  • 19 September

    Балетын тэргүүн гоцлооч Р.Булган

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-аас бүжигчний гараагаа эхэлсэн ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын Тэргүүн Гоцлооч Р.Булганг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан Театрын захирал Б.Сарантуяа, Уран бүтээлийн гүйцэтгэх албаны дарга Э.Бэхтулга нар  хүлээн авч уулзлаа. Энэ жил Театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Р.Булган өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 61 …

  • 19 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си …

  • 19 September

    “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд Монголын туг мандлаа

    БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох Үндэсний олимпын хороодын баг тамирчид тамирчдын тосгондоо цугласаар байна. Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд өчигдөр зохион байгуулагдлаа. Ёслолоор Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтнууд нийт баг тамирчдын тав …

  • 19 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

    Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан.  Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг …

  • 19 September

    “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулав. Наадмын үйл ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж, 10 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монгол, Румын, Польш, Итали, Герман, Солонгос зэрэг 12 орноос драмын урлагийн …

  • 19 September

    Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

    Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр”, Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд …

  • 19 September

    АТГ: “Шүүр” ажиллагааны хүрээнд эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, …

  • 19 September

    “Гэгээн Муза-17” наадмын “Гранпри” шагналыг “Сычуаны сайн хүн” жүжиг хүртлээ

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг  “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 17 дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн жүжгийн төрөлд “Миний аав супер баатар”,  драмын жүжгийн төрөлд “Сычуаны сайн хүн” жүжгээр тус тус өрсөлдсөн юм. Хүүхдийн жүжгийн төрөлд Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг  Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин …

  • 19 September

    Архангай аймгийн ДЦС болон шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт суулгана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ  аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулан, Засгийн газрын үйл ажиллагаа,  экспорт, импортын харьцаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд  727 сая …