Мэдээ мэдээлэл

April, 2023

  • 3 April

    3Х3 Сагс: Олимпын эрхээ хэрхэн авах вэ?

    3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж, манай улсын эрэгтэй шигшээ баг Алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан. Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулъя. Олимпын 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр …

  • 3 April

    Л.Оюун-Эрдэнэ:Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг засах шаардлагатай

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр Өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь …

  • 3 April

    Хандив нэрээр 10 сая төгрөгийн хахууль авсан гэх Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 96 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 845 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …

  • 3 April

    Сагсан бөмбөг:Манай улсын шигшээ баг Азийн аварга боллоо

    3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм. Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим …

March, 2023

  • 31 March

    Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн …

  • 31 March

    МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нарыг шагналаа

    Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медальтай ирсэн. Тухайлбал, 48 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тамирчдыг МҮОХ-ны “Алтан Очир” одон, мөнгөн шагналаар, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар …

  • 31 March

    Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна

    Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр маргааш буюу 4 дүгээр сарын 1-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж …

  • 31 March

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 29-ны өдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их …

  • 31 March

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд …

  • 31 March

    Улс хоорондын ачаа тээврийн С бичгийг худалдан борлуулах боломжгүй

    Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хоорондын нүүрс тээврийн С төрлийн бичгийг зарж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” …

  • 31 March

    Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өчигдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга  З.Төмөртөмөө удирдан явуулсан юм. 2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 …

  • 31 March

    Хөгжлийн банк:“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа

    Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа. “МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 …

  • 31 March

    Хотын 14 стандартыг баталлаа

    НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тэргүүтэй асуудлуудыг төлөөлөгчид хэлэлцэж буй. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Богдхан төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн …

  • 31 March

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон …