Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах …
Мэдээ мэдээлэл
November, 2023
-
2 November
“УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой
Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс: 1. …
-
2 November
Л.Оюун-Эрдэнэ:Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон
Монгол Улсын Засгийн газар өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам болох …
-
2 November
ЦЕГ: “Эмээлт” орчимд байрлах махны үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ. Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх …
-
2 November
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, …
-
1 November
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбаар Д.Жавзандоржийг томиллоо
МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01 /хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд; Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэв. …
-
1 November
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу …
-
1 November
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтооно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын …
-
1 November
Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө 100 хувь барагдууллаа. Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. …
-
1 November
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уг хотхон нь 500 айлаас орон сууцны захиалга авч гэрээ хийсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй. Захиалагчид орон сууцны үнийг гэрээний графикийн дагуу төлсөн ч, барилга 50-60 хувийн гүйцэтгэл дээрээ гацсан байдалтай 6 жил болсон байна. Тиймээс иргэд нэгдэн, хохирлоо …
-
1 November
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэв. Тэгвэл уг саналыг судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
-
1 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд …
-
1 November
Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барьж байна
Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм. Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр эрүүл мэндийн …
-
1 November
Ж.Ганбаатар: 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн шатахуунд үүсч буй асуудал зөвхөн нөөцөөс болоогүй. Нөөцийг олон сараар хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүний чанар онцлог байдалтай холбоотой 45 хоног, 2 сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс үйлдвэртэй байх ёстой. ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглох тогтоол гарсны дараа Монголд улсад бараг 20 хоног ачилт …
-
1 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол …